Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Уур амьсгалын өөрчлөлт Өгий нуурт хэрхэн нөлөөлснийг тогтооно

Тэгвэл ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид эл нуурын ус, намгархаг газарт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг тогтоохоор Орхон, Чулуут голын сав газрын захиргаатай хамтран судалгаа хийж эхэлжээ. Үүнийхээ хүрээнд усны химийн найрлага, чанарын өөрчлөлт, ургамлын нөмрөгийн доройтол зэргийг үнэлж, тухайн орон нутгийн иргэд, малчид, аялагчдаас мэдээлэл цуглуулах юм байна. Энэ ажлыг Зүүн Азийн сэрүүн бүсийн экосистемийг хамгаалахад чиглэсэн “Хөдөөгийн экосистемийн нөхөн сэргээлтийн хөтөл
2023-09-12

Нэхмэлийн шарын сүүлчийн байрыг нурааж, суурин дээр нь үйлчилгээний төв барих нь 

Буулгасан долдугаар байранд 33 айл байсан. Анхнаасаа цэцэрлэг барина гээгүй. Найман жилийн өмнө батлуулсан А даалгаврын дагуу үйлчилгээний төв барина. Нэгдүгээр давхарт нь дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудыг оруулах юм. 33 айлын байрыг нураачихаад, газарт нь орон сууц барихгүй бол болохгүй шүү дээ. Гол шалтгаан нь энэ” гэв. Харин тус хорооны даргатай холбогдоход ажлаа хүлээн аваад долоо хонож байгаа тул энэ талаар мэдэхгүйгээ хэлсэн. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай хомс байхад орон сууцын барилгыг хяналтгүйгээр нэмж бариулаад байгаагийн тод жишээ нь энэ болжээ. 
2023-09-12

Арилжааны есөн банкны гомдлыг Дээд шүүх хүлээн авахаас татгалзав 

Тэгвэл арилжааны банкууд Дээд шүүх хүртэл заргалдаад амжилт олсонгүй. ШӨХТГ-ын байцаагчдын шийтгэвэр хууль зүйн үндэслэлтэй нь тодорхой боллоо. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нарын гарсан гомдлыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд хэлэлцээд Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх хориглосон үйл ажиллагаа биш” гэж дүгнэн ШӨХТГ-ынхны шийтгэврийн хуудаснуудыг хүчингүй болгосон юм. 
2023-09-12

ЦЕГ: Лифтэнд хүн зодож буй эмэгтэйг шалгаж эхэллээ

Цахим хуудаст орон сууцны лифтэнд нэгэн иргэн бусдыг цохиж, биед нь хохирол учруулж буй бичлэг өчигдөр цацагдсан. Тус хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 10-ны өдөр дуудлага бүртгэгджээ.
2023-09-12

Зам тавих нэрээр байгаль орчноо сүйтгэсээр байх уу 

Зам, тээврийн хөгжлийн төвөөс энэ мэтчилэн орон нутагт зам тавих нэрээр газар эвдээд орхичихсон тохиолдол хэр олон байгааг тодруулахаар холбогдоход “Замын их болон ээлжит засварыг графикийн дагуу хийж байгаа. Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Арвайхээр, Мандалговь-Даланзадгад зэрэг чиглэлийн замын засвар 60-90 хувийн гүйцэтгэлтэй байна” гэв. Харин зам тавих гээд “мартчихсан” газруудын талаар мэдээлэл өгсөнгүй. Тэд мэддэггүй юү, эсвэл мэдээлэх хүсэлгүй байна уу. Юутай ч Мөнгөн морьт сумд зам тавьж буй гэх гүйцэтгэгч компанийн нэрийг хэлэхгүй, хаацайлах маягтай тойруулж байлаа. 
2023-09-12

Яармагийн замд эгнээ тусгаарлах хашлага байрлуулсан нь маргааны сэдэв болов 

Үүнээс шалтгаалан өчигдөр Яармагийн зам дагуух зогсоолуудад автобус хүлээсэн иргэдийн бөөгнөрөл үүссэн юм. Зарим иргэн “Нэгдүгээр эгнээгээ чөлөөлсөн юм бол түүгээрээ автобус явуулаач ээ” хэмээн бухимдаж байсан бол нэг хэсэг нь “Тусгаарлах хашлагыг буруу байршилд буюу бараг л хоёрдугаар эгнээнд тавьснаас болоод түгжрэл үүссэн” хэмээж байв. Түүнчлэн хотын төвөөс Яармаг руу чиглэсэн замд эгнээ тусгаарлах хашлага байрлуулсан нь буруу гэдгийг ч цөөнгүй хүн хэлж байлаа. 
2023-09-12

Дундговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн оролцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар донор байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байна.
2023-09-11

Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэнийг зургаан сая төгрөгөөр торгожээ

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 42,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, хэргийн газраас хураагдсан
2023-09-11

Нарийнтээл сумын “Их булгийн ам” хэмээх газарт байгуулсан хөв цөөрмийг хүлээж авлаа

Хөв цөөрмийн зураг төсвийг 2022 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар
2023-09-11

Ганга нуурын ус 8-12 см нэмэгджээ

Өнөөдөр Ганга нуурын усны түвшин 2005 оны түвшинд хүрээд байгаа юм. Тухайлбал, 2020 онд тус нуурын ус 30-40 см, хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2021 оны 4-5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8-12 см-ээр нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ.
2023-09-11

Нийтийн тээврийн чанар, хүртээмж, зорчих урсгалыг нэмэгдүүлнэ

Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө
2023-09-11

Иргэдийг айлган сүрдүүлдэг зохион байгуулалттай бүлгийнхний шүүх хурлыг товлов

Э.Сумъяажаргалын захиалгаар иргэн Б-г зочид буудалд аваачиж айлган сүрдүүлж, улмаар эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгасан. 2022 оны арванхоёрдугаар сард дээрх хүмүүс хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шалгалтаар тогтоогдсон байдаг.
2023-09-11

Наймдугаар сард 4328 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгожээ

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч наймдугаар сард 4328 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 1222 гадаадын иргэнд виз, 31 улсын 4546 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2087 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1821 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
2023-09-11

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 207 хэргийг шүүхэд шилжүүллээ

Ажлыг хийж гүйцэтгээгүй байхад төлбөрийг шилжүүлсэн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар чөлөөлөгдсөн албан тушаалтныг эргүүлэн өөр албан тушаалд томилж
2023-09-11

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсэг хуралдлаа

Үйлдвэр, компани тус бүр 2023 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ /ТЗБАХ/, хөрөнгө оруулалтын ажлын явц
2023-09-11

Банкуудын гомдолтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, тус газрын улсын байцаагчид холбогдох хэргийг банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх
2023-09-11

Япон дуу хэн сайн дуулах вэ тэмцээн боллоо

Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн боллоо
2023-09-11

 Хөдөөг сэргээх их үйлсийн дөнгө

...Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймагт саяхан ажиллаад ирлээ. Тэндээс мөн л жалга довны үзэл, хандлага нэвт “ханхалж” байна. Орон нутгийн захиргааныхантай уулзсан ч, иргэдтэй санал бодол солилцсон ч“Аялал жуулчлалын салбарын орлогыг гаднынхан (тус нутгийнх биш) л хамдаг” гэж ярьж байлаа... 
2023-09-11