Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Спортын 19 төрлийн үйл ажиллагаа явуулах “Президент спорт цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

“Президент спорт цогцолбор” төслийн Техник, эдийн засгийн үндэслэл болон шаардлагатай суурь судалгаа, зураг төсөл боловсруулах ажлыг Барилга, хот байгуулалтын яам Хятад Улсын “Тонг Жи Их Сургуулийн Архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэн”-ийн багтай хамтран гүйцэтгээд байна.
2023-09-07

Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг 2020 онд баталсан. Тус журамд зааснаар улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн бол даваа гарагт, 2, 7-гоор төгссөн бол мягмар гарагт, 3, 8-аар төгссөн бол лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн бол пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн бол баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг.
2023-09-07

Сайсумпон Фумвиханы айчлалтай холбогдуулан зам хаана

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны есдүгээр сарын 07-оос 10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр 12.00-16.00 цагийн хороонд 
2023-09-07

М.Бадарчийн бие тогтворжжээ

М.Бадарч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлээс  улсын дугааргүй UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсон. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.
2023-09-07

64 жолооч согтуугаар жолоо барьж, 91 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Нийт дуудлагын 1610 зөрчлийн шинжтэй, 86 гэмт хэргийн шинжтэй  дуудлага, мэдээлэл байсан
2023-09-07

72.7 хувьд нь самрын ургац дунд үнэлгээтэй гарчээ 

Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн дарга Г.Батын хэлж буйгаар бол нөөц нь дунд үнэлгээтэй гарсан аймгуудад зөвхөн ахуйн зориулалтаар, нэг хүн дээд тал нь 50 кг самар түүх квот тогтоох боломжтой аж. Харин бага нөөцтэй газруудаас ямар ч зориулалтаар самар бэлтгүүлэхгүй буюу өнжөөх журамтай юм байна. Монгол орны хушин ой бүхий нийт нутгаар ургац тааруу байгаатай холбогдуулан энэ төрлийн зөрчлөөс сэргийлэх, ногоон бүсийг хамгаалах зорилгоор тус газар самар хууль бусаар бэлтгэсэнтэй холбоотой мэдээллийг 88074009 дугаарын утас болон байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулан иргэдээс авч эхэлжээ. 
2023-09-07

Туркийн туршлагаас суралцах хүсэлтээ илэрхийлэв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Бүгд Найрамдах Турк Улсын Гувен сүлжээ эмнэлгийн гадаад харилцаа хариуцсан захирал, хатагтай Тугба Ариз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2023-09-07

Ховд, Баян-Өлгий аймгийн авто зам, нисэх буудлуудад шалгалт хийлээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, хяналт, шалгалт хийж байна.
2023-09-07

Монгол-Хятадын хамтарсан дөрөв дэх удаагийн экспо нээлтээ хийлээ

  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын хамтарсан дөрөв дэх удаагийн экспод дэлхийн 35 улс орны төлөөлөгч “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор чуулж байна.
2023-09-07

 Сургуулиуд байр түрээслээд ч ачааллаа бууруулж чадсангүй 

Нийслэлд сургуулийн хүртээмж тааруу, хичээллэх танхим хүрэлцээгүй, заримд нь сандал, ширээ ч дутуу байна. Цаашлаад нэг ангийн сурагчийн тоо 45-аас хэтэрсэн зэрэг асуудал хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн ар араасаа хөвөрлөө. Түүнчлэн ачаалал ихтэй гэх сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, зарим нь аргаа бараад цахим сургалтад шилжиж байна. Нийслэлийн Боловсролын газраас 2023-2024 оны хичээлийн жилд нийт 47 сургуулийн 33 000 хүүхэд гурван ээлжид шилжих нь гэсэн тооцоолол гаргажээ. Өчигдрийн байдлаар 10 сургуулийн 159 бүлгийн 6130 сурагч цахимаар хичээллэж байв. Зарим сургууль байр түрээсэлж, ангиудаа нүүлгэж буй гэнэ. Ийм нөхцөл байдалтай тулгарсан хэд хэдэн сургуулиас сурвалжилга бэлтгэлээ. 
2023-09-07

 Хортон шавж устгах бүсээс жимс түүхгүй байхыг анхаарууллаа

Үүнд Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Цэцэн-Уул гэсэн есөн сумын ой бүхий нутаг дэвсгэр хамрагджээ. Ойтой бүс нутгуудад судалгаа хийснээр дээрх хэмжээний талбайн хортон шавжийг устгах шаардлагатай гэсэн дүн гарсан аж. Иймд дээрх сумуудын нутаг дахь ой бүхий газруудад иргэд зорчихгүй байх, ялангуяа жимс, мөөг, самар зэргийг түүхгүй байхыг анхааруулжээ. 
2023-09-07

Улсын арслан М.Бадарч уулнаас машинтайгаа өнхөрч, хүнд гэмтжээ

Монголын Үндэсний баяр наадмын салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний баяр наадамд зодголсон бөхчүүдийн допингийн шинжилгээг танилцуулсан. Ингэхдээ 32 бөхөөс шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн хэмээн мэдээлээд байсан билээ.  
2023-09-06

Гурван хүний амь аварсан баатарлаг нохойг сүүлчийн замд нь үдлээ

Аврагч нохой Жонни аймгийн Онцгой байдлын газарт 5 жилийн хугацаанд 20 гаруй дуудлагаар ажиллаж
2023-09-06

Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чадавхтай, эсэхийг үнэлнэ

НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн газар болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран зөвшилцсөний дагуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад КАДРИ (Capacity for Disaster Reduction Initiative-CADRI) түншлэлийн үнэлгээний баг чадавхын үнэлгээ хийх юм.
2023-09-06

Агаарын цэргийнхэн нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн сургалт бэлтгэлийн өнөөгийн байдал, сургалтын тогтолцоо, сургалт зохион байгуулж явуулхад тулгамдаж буй асуудлууд
2023-09-06

ЦЕГ: Цагдаагийн албан хаагч хүний хөл хугалаагүй

Туул голын эрэг дээр архидан согтуурсан хүмүүс хоорондоо зодолдож, хутгатай хүн намайг ална гээд хөөгөөд байна
2023-09-06

Хүүхдийн галт тэрэг долоо хоног бүрийн БААСАН гарагт аялна

  УБТЗ-ын Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн. 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн галт тэрэгний намрын аяллаа энэ сарын 8-ны өдрөөс эхлүүлж байна.   
2023-09-06

Аяллын дугаар хуваах нислэгээр Вашингтон, Чикаго хотууд руу нислэг үйлдэх боломжтой боллоо

  Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК Вашингтон, Чикаго хот руу Туркиш Эйрлайнстай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж өнөөдрөөс (2023.09.06) тийз борлуулалтаа эхлүүлж байна.
2023-09-06