Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Алба хаагчдыг БНТУ-д суралцуулах, ойн түймрийн нэгдсэн систем нэвтрүүлэхэд хамтран ажиллана

Уулзалтаар, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санал солилцсон
2023-09-06

“Асаж буй толгод” нийслэлд “ирэх” нь 

Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын хамт олон “Асаж буй толгод” хүүхдийн жүжгийг Улаанбаатар хотод энэ сарын 13-нд тоглохоор болжээ. “Corpo­rate event hall”-д тоглох уг жүжигт Монголын говиос олдсон 12 үлэг гүрвэлийн амьдралын тухай өгүүлэх аж. Түүнчлэн Монголын анхны ЗD буюу гурван хэмжээст жүжиг гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, кварц гэрэл, гурван талт дэлгэц ашиглан бүх дүрийг хүүхэд багачуудад зориулан багт хэлбэрээр бүтээсэн юм байна. Эл бүтээлээр дамжуулан хүүхэд багачуудад гэр бүлийн үнэ цэн, найз нөхдийн итгэлцэл, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг танин мэдүүлэхийг зорьжээ. Дээрх театрын уран бүтээлчид жүжгээс олсон орлогоо хандивын аянд зориулахаар төлөвлөсөн байна.
2023-09-06

ЦХХХЯ Эстонийн эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төвтэй хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон холбогдох албаныхан ажиллаж, өнөөдөр Эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төв /The Health and Welfare Information Systems Centre/-ийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
2023-09-06

Танилц: Аяллын галт тэрэгний цагийн хуваарь

Өнөөдрийн байдлаар аялж буй зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарийг Улаанбаатар төмөр замын хэвлэлийн албаныхан танилцууллаа. 
2023-09-06

Баянзүрх дүүрэг "Гэрлэх ёслолын өргөө"-тэй боллоо

Баянзүрх дүүрэг Засаг даргын тамгын газрын байрны ашиглалтаас гарсан номын сан, агуулахыг засварлаж "Гэрлэх ёслолын өргөө" болгон тохижууллаа.
2023-09-06

Бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх уулзалт үргэлжилж байна

Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж буй туршлагын талаар болон Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө
2023-09-06

Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас гурван сурагч хүрэл медаль хүртлээ 

Тухайлбал, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолборын сурагч Б.Төрхүү, нийслэлийн “Сант” сургуулийн Д.Энэрэлт, “Нэст эдүкэйшн”-ий Х.Онолт нар ийнхүү амжилт гаргасан байна. Манай улсын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагчаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох нар ажиллажээ. “Сант” сургуулийн сурагч Д.Энэрэлт өнгөрсөн долдугаар сард болсон олон улсын математикийн 64 дүгээр олимпиадаас алтан медаль хүртсэн билээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил болсон олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиадаас Монголын хоёр сурагч хүрэл медаль авч байв. 
2023-09-06

ЦЕГ: Сайн дурын зохицуулагчийг зодсон үйлдлийг шалгаж байна

“Драгон” орчмын автомашины зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулж явдаг иргэн “Б”-г зодсон үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар
2023-09-06

Хууль бусаар 112 тарвага агнажээ 

Өвөрхангай аймгийн Уянга сумаас хоёр, Булганы Хутаг-Өндөрөөс гурав, Завханы Их-Уулаас зургаа, Баянхонгорын Эрдэнэцогтоос 10, Ховдын Алтайгаас 12, Баян-Өлгийн Дэлүүнээс 16, Хөвсгөлийн Бүрэнтогтохоос 38, нийслэл дэх Баруунтуруун, Эмээлтийн хяналтын цэгээр нэвтрүүлэх гэж завдсан 14, нийт 101 тарваганы нойтон мах хураан авчээ. Мөн 11 тарвагыг лаазалсан хэлбэрээр тээвэрлэж явахад нь илрүүлсэн байна. Нэгэн иргэн тарваган тахлаар нас барсан хэрэг орон нутагт саяхан гарсан. Тиймээсиргэдийг хайнга, болгоомжгүй үйлдлээрээ өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 
2023-09-06

Сургууль, цэцэрлэгийн барилгаас галын аюулгүй байдлын 4850 зөрчил илрүүлэв

Нийт зөрчлийн 16.8 хувийг газар дээр нь арилгуулж, бусдыг нь арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 611
2023-09-06

Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаар томиллоо

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд нь эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг
2023-09-06

“Цахим Монгол”-д аудит хийж эхэлжээ 

Тус аудитыг энэ оны арванхоёрдугаар сард багтаан гүйцэтгэж, дүгнэлт, зөвлөмжөө УИХ-ын Төсвийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд танилцуулж, тайланг нь Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр төлөвлөжээ. Сануулахад, 2005 онд Засгийн газрын 216 дугаар тогтоолоор “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан юм. 
2023-09-06

73 жолооч согтуугаар жолоо барьж, 93 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Зөрчлийн шинжтэй 1652, гэмт хэргийн шинжтэй 89 дуудлага, мэдээлэл байна
2023-09-06

Хавдрын мэс засалд шинэ технологи нэвтрүүлнэ

Өндөр технологи бүхий энэхүү төхөөрөмж нь нээлттэй хагалгааны үед хорт хавдрын хэмжээ, хязгаарыг оновчтой тодорхойлсноор хавдрыг бүрэн авах
2023-09-06

“Драгон” төвийн түрээслэгчид ЗТХ-ийн сайдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав

Харин ЗТХ-ийн сайд “Салбарын сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж байна. Зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр гүжирдэж буй нь ор үндэслэлгүй. АТҮТ-ийн гаргасан шийдвэрт би нөлөөлөөгүй, АТГ-т шалгуулахад бэлэн” гэлээ. 
2023-09-06

Багануур дүүргийн авто замыг шинэчлэх, спорт хороог засварлах шаардлагатай байна

Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь 1983 онд ашиглалтад орсон, оросууд барьж өгчээ
2023-09-06

Эзэнгүй муур, нохойг ивээлдээ авдаг “Хөөрхөн зулзага” 

Манай улсад гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах, үүнтэй холбоотой аливаа харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс эзэнгүй муур, нохойн асуудал санаа зовоох хэмжээнд хүрээд буй. Золбин буюу гудамжинд амьдардаг тэжээвэр амьтны тоог хязгаарлах чиглэлээр төрөөс дорвитой, үр дүнтэй шийдэл хэрэгжүүлдэггүй, нохой, муур тэжээдэг хүмүүст тодорхой үүрэг хариуцлага ногдуулж, хяналт тавьдаггүй учраас тэд улам олуулаа болсон. “Азтай савар”, “Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан” зэрэг цөөн байгууллага тэжээвэр амьтныг асран хамгаалах, эмчлэх, үрчлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төрийн ажлыг өмнөөс нь хийж ирсэн юм. Тэгвэл яг ийм чиглэлээр ажилладаг бас нэг төрийн бус байгууллага манай улсад үүдээ нээгээд хоёр жил болжээ. Энэ бол “Хөөрхөн зулзага” төрийн бус байгууллага. 
2023-09-06

“S’Outlet” дэлгүүр орчмын 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэллээ

Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс буюу Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн
2023-09-06