Төсөлд хамрагдсан иргэд, өрхөд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардууллаа
“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т хамрагдсан өрх, иргэдэд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардууллаа. Нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийн хүрээнд зорилтот өрхийг чадавхжуулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн үйлчилгээг бий болгохоор олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
2023-09-02
Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулна
Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын судалгааны 3 баг Монгол Улсад ажиллав. Уг хамтын ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг хэлэлцэх хоёр талын хамтарсан хурал боллоо.
2023-09-02
АШУҮИС-д гадаадын есөн орны 310 оюутан сурч байна
Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллагын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль 81 дэх хичээлийн жилийнхээ нээлтийг хийлээ.
Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол Улсын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам болон тус сургуулиас төрөн гарсан гавьяатууд, эрдэмтэн багш, оюутан сурагчид оролцов.
2023-09-02
Допингийн эсрэг үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн батлагдлаа
Монгол Улсын Их хурлаас “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдсэн орсныг соёрхон батлах тухай” хуулийг 2007 онд баталсан бөгөөд тус конвенцын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Биеийн тамир, спортын тухай хуульд “Допингийн эсрэг үндэсний дүрмийг Засгийн газар баталж, мөрдүүлнэ” гэж заасан билээ.
2023-09-01
Булган, Төв, Дундговь, Хэнтий аймгийн зарим сумдын нутгаар хээрийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ
Хуурай хээрийн бүс дэх хэт талхлагдсан бэлчээрийн индикатор ургамлын зүй тогтол, өөрчлөлтийг зайнаас тандан ба газар зүйн мэдээллийн систем ашиглан мониторинг судалгаа хийх” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын салбарын судлаачид болон тус салбарын судлаач ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн докторант Г.Данзанчадав нар Булган, Төв, Дундговь, Хэнтий аймгуудын зарим сумдын нутгаар хээрийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэж байна.
2023-09-01
Галуу судлаачид Өгий нуурын ус намгархаг газартай танилцлаа
Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын олон улсын 20-р хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хуралд оролцогч 14 орны 50 гаруй судлаачид Өгий нуурын Ус Намгархаг Газрын мэдээлэл сургалтын төв, Шувуу бөгжлөх суурин, Нүүдлийн шувуу ажиглах зэрэг хурлын дараах хээрийн ажиглалт аяллыг хийлээ.
2023-09-01
Дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хөрсний ус шавхжээ
Хөрсний ус шавхан зайлуулах тохиолдолд хэмжээнээс нь хамааран Усны газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагаас дүгнэлт гаргуулах ёстой. Мөн хэчнээн хэмжээний ус шавхахаас шалтгаалан төлбөр төлөх зохицуулалттай. Гэтэл дээрх компани ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр үүнийг гүйцэтгэж байсан учир үйл ажиллагааг нь зогсоожээ.
2023-09-01
Улаанбаатар луу тарвага тээвэрлэсэн этгээдийг барьжээ
Нийслэлийн засаг даргын энэ оны наймдугаар сарын 02-ны өдрийн а/862 дугаар захирамжийн хүрээнд наймдугаар сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр баталгаат болон баталгаат бус замын хяналт шалгалтын ажлыг тус албанаас Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон чиг үүргийн байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажиллаж байна.
2023-09-01
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-д өргөн барилаа
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг батлуулахаар НИТХ-д өргөн барилаа. Уг төлөвлөгөөний хүрээнд нийт 143 үр дүн, 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.
2023-09-01