Их, дээд сургуулиудыг яагаад нүүлгэх хэрэгтэй вэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлэх судалгааг танилцуулсан юм. Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шар хад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэнэ хэмээсэн. Тэгвэл тус судалгааг хэрхэн хийсэн болон их, дээд сургуулийг нүүлгэх хэрэгцээ, шаардлагын талаар судлаачид ийн ярьж байна.
2023-08-23
Усны газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр З.Батбаярыг томилов
Түүний хувьд өмнө нь тус газрын орлогч даргын албан тушаалыг хашиж байсан туршлагатай бөгөөд “Усны Батбаяр” хэмээх тодотголоор олон нийтэд танигдталаа эл салбарын асуудлуудыг хөндөж, дуу хоолойгоо илэрхийлж ирсэн мэргэжилтэн юм. Тэрбээр 2016-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан билээ. З.Батбаяр үүрэгт ажлаа хүлээн авсан өдрөө Усны нөөцийн зөвлөлийн хуралд оролцож, усан сангийн асуудлыг хэлэлцүүлжээ.
2023-08-23
Загасчилж явсан 21 настай эрэгтэй усанд живж, амиа алджээ
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн “Даян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ “Хар чулуутын” голд 5 хүн загасчилж байгаад 1 хүн нь голын ус руу унаж живсэн тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан.
2023-08-23
Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ
Гол шаардлага нь 20 нас хүрсэн, бүрэн дундаас дээш боловсролтой, 170 см-ээс өндөр, бие бялдрын зөв хөгжилтэй, ил харагдах шарх, сорвигүй, өмнө нь ял шийтгэл авч, захиргааны зөрчил гаргаж байгаагүй эрэгтэй хүн байх гэнэ. Мөн цэргийн алба хаасан, эрхзүйч мэргэжилтэй бол давуу талтай гэж онцлов. Замын ачаалал эрс нэмэгдэж буй энэ үед хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, болзошгүй осол, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэд ирэх сарын 15-ны дотор бүртгүүлж, материалаа илгээх боломжтой аж.
2023-08-23
АНУ-ын Калифорнид байгалийн хоёр гамшиг нэг дор тохиожээ
Хилари хар салхины нөлөөгөөр үүсэх байгалийн гамшгаас сэргийлэхээр муж даяараа бэлтгэж байх үед тус мужийн баруун өмнөд хэсэгт өчигдөр газар хөдөлсөн байна. Газар судлаач, доктор Люси Жонс NBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Газар хөдлөлтийн төв Ожай хотод байсан. Яг энэ газарт 1932 оноос хойш тав дахь удаагаа газар хөдөлж байгаа нь анхаарал татаж байна” гэж ярьсан байна.
2023-08-22
ЕСБХБ-ны хөрөнгөөр хэрэгжүүлж буй замын ажлын явц 62 хувьд хүрчээ
Уг уулзалтад БНСУ-ын Инчон хотын 20 гаруй бизнес эрхлэгч оролцох бөгөөд компаниудынх нь мэдээллийг авах боломжтойг МҮХАҮТ-аас мэдээллээ. Уулзалт энэ сарын 29-ний 09.00-17.00 цагт “Блю скай” зочид буудалд болох аж. Оролцохыг хүсвэл ирэх баасан гараг хүртэл цахимаар бүртгүүлэх боломжтой гэнэ.
2023-08-22
Гэр хороололд мод тарих ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газраас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 21 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.
2023-08-22