“Шилдэг офицер-2023” марш тактикийн тэмцээн боллоо
Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойн хүрээнд Хилийн цэргийн 0303 дугаар анги “Шилдэг офицер-2023” марш тактикийн тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд офицерууд галын бэлтгэл, биеийн тамир, ҮОХЗ-ийн нормативууд, гардан тулаан, онолын шалгалт, урлагийн номер, хэрэглээний оффис программын мэдлэг, эрэгтэй, эмэгтэй 12 км-ийн 9 цэгийн ажиллагаанд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, оюун ухаан, авьяас чадвараа дайчлан амжилттай оролцжээ.
2023-08-16
Хавхгүй нийслэл болох уриалга гаргалаа
Нийслэлийн Байгаль орчны газар Улаанбаатарыг хавхгүй бүс болгох уриалга гаргалаа. Зэрлэг амьтны жим, нүх, үүрэнд хавх, урхи тавьж агнадаг, гэмтээдэг явдлыг таслан зогсоохын тулд тус байгууллагынхан “Хавхгүй нийслэл-2023” уриалга дэвшүүлж, энэ төрлийн зөрчилтэй тэмцэхээр болжээ. Иргэд ийм зөрчил илрүүлсэн тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, амралтын үеэр хотын ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчидтай холбогдож дуудлага, мэдээлэл өгөх боломжтой гэнэ.
2023-08-16
Хуш модны самрын болц гүйцээгүй үед түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
айгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, самрын ургацын үеийн судалгааг үндэслэн тухайн жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах, хориглох тухай шийдвэрийг аравдугаар сарын 10-ны дотор гаргадаг.
2023-08-16
Хүчин төгөлдөр болоогүй хуулиар Цэц гомдол хүлээж авахгүй
Нийгмийн даатгалын багц хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Үүнээс өмнө эдгээр хуулийн эцсийн найруулгыг хийж, УИХ-ын дарга ёсчлох ёстой. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлнэ. Ерөнхийлөгч хуулийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан хориг тавих, эсэхээ шийдэхээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заажээ. Улмаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлж, олон нийтэд танилцуулах үе шаттай юм.
2023-08-16
“Усан сан бол үер, ган гачгаас хамгаалах хамгийн оновчтой шийдэл”
Хуримтлуулсан усаараа эхний ээлжид Туул голын урсац багадах үед тэжээх боломжтой. Мөн хотын ундныхаас бусад бүх усны хэрэглээг хангана. Түүнчлэн хуримтлуулсан усны 10 хувийг говийн аймаг руу, эсвэл хэрэгцээтэй бусад газарт шилжүүлж болно. Сангийн усны 15 орчим хувь нь ууршдаг. Ингэснээр агаарын чийгшлийг нэмэгдүүлж, бохирдлыг тодорхой хувиар бууруулан, байгалийн усны эргэлтийг хурдасгах ач холбогдолтой” хэмээн тайлбарласан.
2023-08-16
Автобусны эцсийн буудлуудыг тохижуулж байна
Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, автобусны буудлуудын эцсийн зогсоолын үйл ажиллагааг хариуцуулахаар өнгөрсөн тавдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас зарлажээ. Сонгон шалгаруулалтад “Дижитал концепт” ХХК буюу “GS25” сүлжээ дэлгүүр шалгарч, таван байршилд автобусны эцсийн зогсоолыг тохижуулж, ашиглалт, үйлчилгээг нь гурван жилийн хугацаанд хариуцахаар болсон байна. Уг ажлын хүрээнд Шар хад, Нисэх, Баянхошуу, Дэнжийн мянга дахь эцсийн зогсоолыг тохижуулах ажлыг эхлүүлжээ.
2023-08-16
Энэ хичээлийн жилд зургаан политехник коллеж IT хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн тавдугаар сард Английн Pearson байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Pearson байгууллагын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр (Pearson BTEC International IT Level 3)-ийг энэ хичээлийн жилээс зургаан политехник коллежид нэвтрүүлэхээр болсон.
2023-08-16
73 900 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг энэ сарын 11- 15-нд цахимаар бүртгэнэ. Мөнэнэ сарын 25 хүртэл эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах бөгөөд үүний дараа сургуулийн анги хуваарилалтын мэдээллүүдийг тэдэнд илгээх аж.
2023-08-16
Аялал жуулчлалын салбарынхан энэ онд 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ
Монгол Улсын засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон зарлаж 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 393461 жуулчин ирсэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын жил бүр төлж буй татварын хэмжээ:
2023-08-16