Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох замын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа юм. Тус байршилд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг холбогдох албаныхны хамт ажиллалаа.
2023-08-10
ЗӨСҮТ: Тарваган тахлын шинэ тохиолдол бүртгэгдээгүй
Энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад "Тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээлэл худлаа. Бид шинж тэмдэг илэрсэн гэх дуудлага хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар ХӨСҮТ-тэй хамтарсан баг үзлэг, шинжилгээ хийж байна. Тохиолдол батлагдаагүй үед иргэдэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" хэмээн мэдээллээ.
2023-08-10
Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга ашиглалтад орлоо
БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь Монгол Улсын “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран 500,000 ам.долларын буцалтгүй тусламжаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга байгууламжийн барьж өгөхийн зэрэгцээ 150,000 ам.долларын буцалтгүй тусламжаар иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлан өгч, энэ сарын - нд нээлтээ хийжээ.
2023-08-10
Зорилгогүй хэрэглээний хязгаар
Жоржтауны их сургуулийн компьютерын шинжлэх ухааны дэд профессор Кэл Ньюпорт “Минимализм бол хэмжээ хязгаарыг мэдэх урлаг. Харин технологийн хэмжээ хязгаарыг мэдэх нь “дижитал минимализм” юм. Өдрөөс өдөрт дуу чимээ, сатаарах зүйлс нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд энэ нь эмх цэгцтэй, төвлөрсөн амьдралыг бий болгох гол түлхүүр” хэмээн “Дижитал минимализм” номдоо бичжээ. Эл ном 2021 онд монгол хэлнээ орчуулагдан, уншигчдад хүрсэн юм.
2023-08-10
Осол бууруулдаг товчлуур
Эдгээр тоо нь манайх шиг цөөхөн хүн амтай улсад нэн тэргүүнд анхаарах асуудал нь явган зорчигчийн аюулгүй байдал болсныг илтгэнэ. Нийслэлд явган хүний 200 гаруй гарц байдаг. Үүнээс 40 гаруй нь гэрлэн дохиотой аж. 2018 онд Яармагт явганаар зам хөндлөн гарч яваад 10 хүн осолд өртсөн байдаг. Тэгвэл 2019 онд тухайн замын гарцын гэрэл дохиог удирдах товчлууртай болгосноор дахиж явган зорчигч осолдоогүй байна. Удирддаг товчлуурыг дарснаар 10 секундийн дараа ногоон гэрэл асдаг. Явган зорчигч товчлуур дараагүй үед гэрлэн дохио нь жолооч нарыг саатуулахгүй, чөлөөтэй явах боломж бүрджээ.
2023-08-10
Автобусны дулаан буудал үгүйлэгдэж байна
Бас хуучирч муудаад, зарлалын самбар болчихсон буудал ч цөөнгүй. Эрс тэс уур амьсгалтай манайд автобус удаан хүлээх нь хүндрэлтэй байдаг. Хөгжингүй орнуудад гадаад орчны температуртай уялдуулж автобусны буудалдаа саравч, бүхээг, сэнс зэргийг суурилуулдаг. Харин Улаанбаатарыниргэдөвлийн хүйтэн, зуны халуунд ч ганцхан самбар бараадан гүрийж зогсдог гэхэд хэтийдсэн болохгүй. Ядаж лөвөлсандал нь халдаг бол иргэдийн эрүүл мэндэд тустай. Гэтэл манай зарим буудалд халдаг бүү хэл, энгийн сандал ч алга.
2023-08-10
Түрээсийн харилцааг дан ганц нотариатад даатгаж болохгүй
Монголд төдийгүй дэлхий нийтэд орон сууц худалдан авахаас илүүтэйгээр түрээслэх тохиолдол ихэссэн. Гэтэл ийм харилцааг нарийвчлан зохицуулах хууль, эрх зүйн орчин манай улсад бүрдээгүй, албан бус байгаа нь нууц биш. Тухайлбал, түрээслүүлэгч иргэн өмчөө дурын үнээр үнэлэх, гэрээний нөхцөлийг хүссэн үедээ өөрчлөх, талууд аман хэлбэрээр харилцан тохиролцох зэрэг нь цаашид үүсэхүйц маргааны шалтгаан болдог байна.
2023-08-10
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд БНСУ-ын туршлагаас суралцана
Бүгд найрамдах Солонгос улсын Байгаль орчны яам ба Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамдууд 2010-2011 онуудад харилцан төлөөлөгчид илгээн хоёр улсын тусгай хамгаалалттай газруудын хооронд хамтран ажиллах гэрээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллахаар тохиролцож, санамж бичигт байгуулсан.
2023-08-10
“Веган Монгол” фестиваль зохион байгуулах нь
Монголын органик ногоон хүнсний холбооноос энэ сарын 26, 27-нд “Веган Монгол” фестиваль зохион байгуулах аж. Өнгөрсөн жилийн үйл ажиллагаа үр дүнтэй байсан гэж үзээд эдүгээ дахин явуулахаар болжээ. Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох уг фестивалийн зорилго нь хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, амьтдад ээлтэйгээр амьдрах шилдэг туршлагыг түгээх аж. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох гол шийдэл нь веган амьдрал гэж үзэх хандлага олон улсад ихээхэн дэлгэрч буй.
2023-08-10
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 32.7 мянган тонн шатахуун тээвэрлэжээ
"Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэх санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулсан бөгөөд тээвэрлэлт амжилттай үргэлжилж, 32,7 мян/тн шатахууныг орон нутагт хүргэж нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
2023-08-10
Гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургууль байна
Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцсэн юм байна. Улмаар энэ онд ашиглалтад оруулах боломжтой ч улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилтийг нь тусгаагүй зарим төсөл, арга хэмжээний эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусгах, зарим цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх боломжийг судлах үүргийг холбогдох сайд нарт өгчээ. Мөн шаардлагатай бол боловсролын салбарын барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлт оруулах аж.
2023-08-10
Барилгын өртөг 21.5 хувиар өсжээ
Барилгын өртгийн ерөнхий индекс энэ оны хоёрдугаар улиралд 248.9 болж, эл өртөг 2022 оны мөн үеийнхээс 21.5, өнгөрсөн жилийн эцсээс 4.8, өмнөх улирлаасаа 1.4 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдээллээ. Уг индекс нь барилга байгууламжийг барихад зарцуулж буй материал, машин механизм, цалингийн үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг билээ.
2023-08-10