“Хүний эрхийн боловсролд” номын булан нээлээ
Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын төв номын санд “Хүний эрхийн боловсролд” номын буланг өчигдөр нээлээ. Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн үндэсний хороо, “Нээлттэй нийгэм форум”, “Эмнести интернэшнл” байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд уг ажлыг гүйцэтгэсэн байна. Монгол, англи хэлээр бичсэн, 426 нэрийн 1401 ном, сэтгүүл, гарын авлагыг уг буланд багтаасан аж.
2025-03-11
Лам хуврагууд ерөнхий эрдмийн хичээлийг цахимаар судална
Хийдэд шавилан сууж буй лам хуврагуудад ерөнхий боловсрол нөхөн олгох цахим хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөр нь буддын гүн ухаанд суралцаж байгаа, Энэтхэг улс болон алслагдсан сумуудын сүм хийдийн лам хуврагуудын боловсролын асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилготой аж.
2025-03-08
Ирэх хичээлийн жилийн өвлийн амралтыг долоо хоногоор сунгав
Сар шинийн баярын өмнөхөн Боловсролын сайд П.Наранбаяр ирэх хичээлийн жилийн бүтцийн талаар танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, 2025-2026 оны хичээлийн жилийн амралтын хугацааг өөрчилжээ. Энэ онд хичээлийн жилийн бүтцийг гурван улиралтай болгосон.
2025-03-08
Бага насны хүүхдийн хөгжил, боловсролын талаар хэлэлцжээ
“Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор манайхаас гадна ОХУ, Индонез, БНХАУ зэрэг долоон улсын нийт 40 гаруй судлаач бүтээлээ ирүүлсэн байна. Хурлын эхэнд “Багш, сургуулийн өмнөх боловсрол” сэдэвт судалгааны ажлаа МУБИС-ийн багш, доктор Б.Төртогтох, профессор Ж.Батдэлгэр нар танилцууллаа. Тэд багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг бусад улсынхтай харьцуулжээ.
2025-02-24
Мэдээллийн эрин зуунд үгүйлэгдэж буй цахим номын сан
Хүмүүсийн амьдралын хэв маяг өдөр ирэх тусам өөрчлөгдөж, номын санг зоригсдын тоо цөөрч буй. Үүнийг ч судлаачид баталгаажуулсан. Тухайлбал, Үндэсний номын сангийн Мэргэжил, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор Т.Хайдав “Манай улсад нийтийн номын санд бүртгэлтэй уншигчдын тоо хүн амын 8.9 хувийг эзэлдэг.
2025-02-22