Төгсөгчид бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гээгдүүлсэн, эсвэл мартсан тохиолдолд “И-Монголиа” системээс цахимаар лавлагаа авч, элсэлтийн шалгалтаа өгөх боломжтойг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв. Тодруулбал, сурагчид шалгалтын өдрүүдэд бичиг баримтаа мартах, гээж үрэгдүүлэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Ийм нөхцөлд бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа, эсвэл анги, хамт олны баталгаа (өөрийн ангийн хүүхэд мөн болохыг гэрчлэх) зэрэг шаардлагатай бичиг баримт, бүртгэлийн хуудсан дээрх тусгай тэмдэглэгээ зэргийг үндэслэн сурагчийг шалгалтын байранд нэвтрүүлэх гэнэ.
Ц.АЮУШ