Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Элчин сайдын яам, МУИС болон олон улсын байгууллагынхан хамтран англи хэлний мэргэшлийн төвийг албан ёсоор нээжээ. Эл төв нь боловсролын салбарын бүх түвшинд англи хэлний багшаар ажиллаж буй хэн бүхэнд хүртээмжтэй, чанартай сургалт явуулж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхэд нь туслах аж. Өөрөөр хэлбэл, АНУ-аас ирсэн мэргэжилтнүүд арга зүй, багшийн хөгжил, сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг олон төрлийн сургалт, семинар зохион байгуулах гэнэ. Сонирхуулахад, уг төвийнхөн ерөнхий болон мэргэжлийн, дээд боловсролын сургуулийн мэргэжлийн багш нарт академик англи хэлний сургалт, арга зүйн семинар, ярианы хичээл зэргийг заах бөгөөд одоогоор сургалтад 200 гаруй багшийг хамруулжээ.
Ч.Болор