Дээд боловсролын сургалт, судалгаа, үнэлгээний “Times high education” (THE) байгууллага “Азийн шилдэг их сургуулиудын эрэмбэ2025”-ыг танилцуулаад байна. Энэ удаа 35 улс, бүс нутгийн 853 их сургуулийг сургалт, судалгааны чанар, түвшин, мэдлэг дамжуулах бааз, олон улс дахь байр суурь зэргээр нь үнэлэхэд тэргүүн, дэд байрт БНХАУ-ын “Цинхуа”, “Пекин” их сургууль орж, гурав, дөрөвдүгээрт Сингапурын үндэсний болон Нанян технологийн, айргийн тавд Токиогийн их сургууль жагсжээ. Харин 6-10 дугаар байрт өмнөд хөршийн “Фүдан”, “Жэжян”, “Шанхайн Жиа Тонг”, Хонконг дахь Хятадын их сургууль болон Хонконгийн их сургууль эрэмбэлэгдэв. Жагсаалтын шилдэг 10-т Хятадын таван их сургууль багтсан аж. Хонконгийн зургаан их сургууль 2017 оноос хойш анх удаа шилдэг 50-д багтсаны хоёр нь зургаа болон есдүгээрт байрт бичигджээ. Өнөө жилийн бүс нутгийн үнэлгээнд Монгол, Бахрейн, Сири, Узбекистан улс анх удаа хамрагдсаныг дээрх олон улсын байгууллагаас онцолсон бөгөөд манайх 601 дүгээр байрт жагссан байна.
Ж.Сувд