Хүүхдүүд машин жолоодож яваад осол гарган хүн гэмтээжээ
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Долоон буудлын замд өнгөрсөн бямба гаргийн 07.45 цагийн үед хүүхдүүд машин жолоодож яваад осол гаргажээ. Улмаар тэд ослын газарт автомашинаа орхин зугтсан байна. “Тоёота приус-41” загварын тээврийнхэрэгслийг 17настайУгэх охинжолоодож яваад “Приус-30”-ийг мөргөснөөс жолооч 46 настай П гэдэг эмэгтэй гэмтсэн аж.
2026-03-16
Охид нэгэндээ халдсан хэргийн нэг холбогдогчийг хилээр гарахыг хязгаарлалаа
Өсвөр насны охид нэгнээ зодож, хувцсыг нь тайлж, тохуурхаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цахилгаан шат, шатны хонгил зэрэг газарт аваачин биед нь халдсан эл хэрэгт ерөнхий боловсролын 21, 130 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн 16-17 насны найман хүүхдийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Уг хэрэг явдал энэ сарын 6-ны баасан гарагт гарсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болжээ.
2026-03-16
Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар зэрэг хүний үйлдлийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлнэ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүн өчигдөр 15.00 цагт “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэснээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосноос гадна өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
2026-03-11
ЦЕГ: Нэгнээ бүлэглэн зодсон 11-р ангийн сурагчдыг шалгаж байна
Цахим сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 6-ний өдөр насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ зодож, гадуурхаж буй дүрс бичлэг цацагдсан. Үүссэн нөхцөл байдлын дагуу Цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг бүртгэж, шуурхай шалгалтын ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээллээ.
2026-03-10
Мөрдөн шалгалтад саад учруулж байсан Э.Болормаагийн хилээр гарах эрхийг хязгаарлав
УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг багтсан баруун бүсээс МАН-ыг төлөөлж сонгогдсон Э.Болормаагийн хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамжийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн гаргалаа.
2026-03-05
“Юнивишн”-ээс кино хулгайлсан хүмүүсийн гэм бурууг дэнслүүлнэ
Монгол Улсад цахим технологи хөгжиж, үүрэн холбооны сүлжээнд суурилсан “Ай пи ти ви” (IPTV)-гийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд ч олширсон. Гэвч тэдний ашигладаг платформын хамгаалалтын системийн сул талыг ашиглан эвдэж, бусдын оюуны өмч болох кино, контентыг нь хуулбарлан цахим орчинд байршуулсан нэг бус хэрэг гараад байна.
2026-02-23
Улсын хил зөрчсөн хятад эрд ял оноож, вьетнам иргэнийг шүүхэд шилжүүллээ
Мөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүү гийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын иргэн Ван Лайд холбогдох хэргийг хэлэлцлээ. Тэрбээр өнгөрсөн зун ОХУ-ын талаас хил зөрчин орж ирснийг тус аймаг дахь хилийн цэргийн ангийн алба хаагчид саатуулсан аж. Түүнд дээрх зүйл заалтын дагуу прокурор яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ.
2026-02-16
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ. Тэдний гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж Дээд шүүхийн шүүгч нар үзээд шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзлаа.
2026-02-13
ГБХЗХГ-ын дарга асан Г.Батдоржийн хэргийг шүүхэд шилжүүлээд байна
“Ковид-19” цар тахлын жилүүдэд манай төрийн эрх бүхий албан тушаалуудад ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хүмүүс томилж, тэдний зарим нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байсан нь бий. Ийм нэг албан тушаалтны хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
2026-02-12
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн давж заалдах шүүх хурлыг хойшлууллаа
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэлэлцэхээр товлоод байв. Гэвч анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн захирал Г.Батдорж болон Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Г.Одонтуул нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан, “Газимпорт” ХХК-ийн П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх нар өмнөх шүүх хурал дуусаагүй, үргэлжилж байгаа учраас энэ хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан юм.
2026-02-11
УИХ-ын гишүүн П.Сайнзориг бусдад халдсан гэх хэрэгт шинжээч дүгнэлтээ гаргахыг хүлээж байна
УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, “Шангрила” зочид буудлын B1 давхарт байрлах цэнгээний газарт согтуудаа бусдад халдсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр П.Сайнзориг нь “Херо энтертайнмент”-ийн хэсэг хүнтэй хамт явж байгаад ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван зэрэг залуустай тааралдаж, маргалджээ
2026-02-09