“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Дугаржавт их хэмжээний хахууль өгсөн гэх хэргийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-ынхан шалгаж дуусжээ. Түүнийг 2024 оны тавдугаар сард АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээндалбадан саатуулж байсан билээ. Түүнээс хойш мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, эдийн засгийншинжээчдийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийсээр удааширсан гэнэ.
Г.Дугаржавыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”- тэй төмрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж анх шалгаж эхэлсэн талаарбид цагтухайднь мэдээлжбайв. Бидэндолдсонмэдээллээр Г.Дугаржав болонтус үйлдвэрийн Стратеги, бизнес хөгжлийн газрындаргаар ажиллаж байсан Г.Эрдэнэсүх нарт “Мандахгранд”, “Хулагухолдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хатанзориг 40 000 ам.доллар буюу 135 сая төгрөгийн хахууль өгч, гэрээ байгуулсан хэмээнбуруутгагдсан гэнэ. Уг хэрэгт 2024 оны өвөл яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш сураг тасраад байв.
“Дарханы төмөрлөгийнүйлдвэр” ХХК-ийн Стратеги, бизнес хөгжлийнгазрын дарга асан Г.Эрдэнэсүхэд “Хайрхантоб” болон “Гэрлийн хурд” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.Үнэнбат 140 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийгшалгаж дууссан талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.