Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр төрсөн дүү, “Нэгд сэн төслийн удирдлагын газар” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын “Метро” төслийн менежерээр ажиллаж байсан Т.Мөнхдалай, үеэл дүү “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Н.Билгүүн, “Шинэ тойрог зам” төслийн нэг жийн менежер А.Ербол нартай бүлэглэн их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаж буй. Тодруулбал, 2024-2025 онд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан өөртөө болон өөрийн хамаарал бүхий хүмүүстээ нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон хэрэгт холбогдсон билээ. Мөн албан тушаалаа урвуулах гэмт хэргийн улмаас олсон 2.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг далдалж, мөнгө угаасан хэмээн яллагдагчаар татагдсан юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” 18.6-2.3ын “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглах, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна.