Монголд нөхөрсөг тоглолт хийх Барселонагийн домогт хөлбөмбөгчид
Бразилын хөлбөмбөгийн домогт тоглогч Роналдино, довтлогч Ривалдо, Испанийн алдарт хөлбөмбөгчин бөгөөд “Барселона”-гийн хамгаалагч, багийн ахлагч асан Карлес Пуйол нар манай улсад ирж, нөхөрсөг тоглолт хийх нь. Ирэх аравдугаар сард хөлбөмбөгийн нэр бүхий тоглогчид гурав хоногийн хугацаатай манайдзочлох бөгөөд тус бүрэлдэхүүн хүрээгээ тэлж магадгүй аж.
2025-07-24
Хонконгт К.Роналдугийн музей нээгдэв
Португалийн шигшээ болон “Аль-Наср” багийн довтлогч К.Роналдуд зориулсан музей Хонконгт нээгдсэн тухай Blooloop мэдээллээ. К11 урлагийн төвд нээгдсэн тус музейд нэрт хөлбөмбөгчийн олон дурсгалт зүйл, тухайлбал 2008 оны “Алтан бөмбөг” байршжээ.
2025-07-16
“Грассрүүтс-2025” аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монголын хөл бөмбөгийн холбооны “Грассрүүтс” аварга шалгаруулах тэмцээнд136 баг оролцож байна. 10 хүртэлх насныхан өнөөдөр, 12 хүртэлх насны охид 16-нд, 11 хүртэлх насныхан 20-нд эхний тоглолтоо өрнүүлнэ.
2025-06-12
Улаан жавтий хүртсэн супер одууд
Хөл бөмбөгийн супер одууд гайхалтай авьяас, бөөн гоол, амжилт, алдар нэрээрээ олны анхааралд ихээхэн өртдөг. Гэхдээ тэд талбай дээр заримдаа бохир тоглох нь ч бий. “Transfermarkt” сайт хамгийн олон удаа шууд улаан хуудас авсан супер оддын жагсаалтыг гаргасан байна. Энэ таагүй жагсаалтыг 797 тоглолтод оролцохдоо 12 удаа улаан хуудас авсан франц тоглогч З.Зидан тэргүүлжээ. Удаах байрт хатуу чанга тоглолтоороо алдартай хамгаалагч С.Рамос бичигдсэн аж.
2025-05-07
Мессигийн 859 дэх гоол, Кэйний эхний, “Байерн”-ы 34 дэх цом
Европын хөл бөмбөгийн томоохон лигүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд сонин хачин ихтэй байлаа. “Байерн” баг Германы аваргаар 34 дэх удаагаа тодорсон бол “Челси” энэ жилийн аварга “Ливерпуль”-ийг 3:1-ээр хожиж “Аваргуудын лиг”-т шалгарах боломжоо үлэмж ахиуллаа. Харин Испанид “Барселона”, “Реал” ээлжит ялалтаа байгуулснаар хоорондын зөрүү нь дөрвөн оноо хэвээр үлдэв. Италийн топ багууд болох “Наполи”, “Интер” ялснаар тус хоёр багийг гурван оноо зааглаж байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт хөл бөмбөгийн ертөнцийг чимсэн чухал тоонуудыг сануулъя.
2025-05-07
Хөлбөмбөг, хоккейн мэргэн буучдын “тулаан”
NHL-ийн “Вашингтон капиталс” багийн ахлагч А.Овечкин сүүлийн өдрүүдэд спорт сонирхогчдын анхаарлын төвд байна. Учир нь тэрбээр тус лигийн мэргэн бууч, 1480 тоглолтод 888 шайб оруулсан агуу У.Гретцкигийн дээд амжилтыг эвдэхэд ойртож ирээд байгаа юм.
2025-03-29
“ДМЮ” клубийн хөвгүүд алтан цом өргөв
Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас энэ сарын 25 хүртэл үргэлжилсэн футзалын 13 хүртэлх насны хөвгүүдийн лигийн тэмцээнд найман багийн тамирчид өрсөлдөв.
2025-03-27
К.Роналду Гиннесийн номд бичигдэв
УЕФА-ийн Үндэстнүүдийн лигийн тэмцээний хүрээнд Данийн багийн эсрэг явагдсан тоглолтын өмнө нэрт хөлбөмбөгч К.Роналду тун онцгой батламж хүлээж авчээ.
2025-03-26
Ихэр охид “Шилдэг довтлогч”-оор шалгарлаа
Эмэгтэйчүүдийн лигийн 13 хүртэлх насныхны ангиллын тэмцээн хаалтаа хийв.Долоон баг оролцсоноос Б.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай “Шонхор” багийнхан түрүүлж, алтан цом өргөлөө.
2025-03-20