Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын төрөл

Г.Сугар мэлхий сэлэлтийн төрөлд түрүүллээ 

БНСУ-д Сөүл хотын зохион байгуулсан, Усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд манайхаас “Далайн хаадууд” клубийн тамирчин, спортын мастер Г.Сугар өрсөлдлөө. Тэрбээр 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд тэргүүлж, алтан медаль зүүв. Түүнчлэн Японы Фүкүока хотод энэ сарын 23-30-нд болох “World aquatics champion­ships-Fukuoka” усанд сэлэлтийн ДАШТ-д манайулсаасдасгалжуулагч Х.Батболд, О.Баттулга нарын удирдлагад ОУХМ цолтой эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин эх орноо төлөөлж өрсөлдөх нь. 
2023-07-19

Өсвөрийн жүдочид 6 АЛТ 7 МӨНГӨ 4 ХҮРЭЛ нийт 17 медаль хүртлээ

Хонконг Улсад зохион байгуулагдаж буй, Жүдо бөхийн Өсвөр Залуучуудын Олон улсын тэмцээнд, Эх орноо төлөөлөн 28 тамирчин хүч үзэж байна. Өнөөдөр өсвөр насны ангилалд 18 тамирчин барилдсанаас 6 АЛТ 7 МӨНГӨ 4 ХҮРЭЛ нийт 17 медаль хүртлээ.
2023-07-16

Т.Тулга дэлхийн чансааны гуравт эрэмблэгдэж эхэллээ

Дэлхийн чансаа олгох 2023 оны сүүлийн тэмцээн Унгар улсад болж байна
2023-07-14

Б.Мөнхзаяа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Тэрбээр Тайландад зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний 10.000 метрийн зайн гүйлтэд Монгол Улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, хүрэл медаль хүртлээ.
2023-07-14

Д.Энхтүвшин ДАШТ-д оролцох эрх гардлаа

Бельгийн Антверп хотод есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 8-нд болох гимнастикийн 52 дахь удаагийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд манай улсаас хоёр тамирчин оролцоно. Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Энхтүвшинд Сингапурт энэ сарын 13-18-нд зохион байгуулсан спортын гимнастикийн насанд хүрэгчдийн 10 дахь удаагийн Азийн АШТ-ий чөлөөт хөдөлгөөний төрөлд амжилттай оролцсон юм.
2023-06-29

Б.Энхсаран Ханжоуг зорих ялагчаар тодорлоо

Азийн олимпын зөвлөлөөс томилогдсон тусгай багийнхан ирж, шалгаруулалтын шилдэг оролцогчийн шагналыг гардуулжээ. Тэргүүн байрт Швейцарын Лозанн хотын Бизнесийн сургуулийн оюутан Б.Энхсаран тодорч Ханжоуг зорих боллоо. Дэд байрт “Шинэ эрин” сургуулийн сурагч Б.Энэрэл, гуравдугаарт “Оюунлаг” сургуулийн сурагч Д.Марал шалгарсан байна. Өмнөд хөршийн Ханжоу хотод өнгөрсөн жил болох байсан Азийн IX наадам цар тахлын улмаас хойшилсон тул Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийнхөн энэ жил есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. 
2023-06-29

Оюутны дэлхийн универсиад наадам эхлэхэд 29 хоног үлдлээ

Монголын оюутан тамирчид энэхүү наадамд байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг (эрэгтэй), таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннисний  9 спортын төрөлд 80 тамирчин, 30 дасгалжуулагч, албаны хүн, нийтдээ 110 гаруй төлөөлөгчид оролцоно. 
2023-06-29

ОУХМ Д.Цогзолмаа хүрэл медаль хүртлээ

Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин
2023-06-28

Ё.Басхүү, Б.Гончигсүрэн нар аварга болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулсан, Парисын олимпын наадмын оноо олгох “Ulaan­baatar grand slam 2023” жүдо бөхийн тэмцээн “Степпе арена”-д өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн цувралд Монголын 54 тамирчин (эрэгтэй 28, эмэгтэй 26) 44 орны 345 жүдочтой хүч сорив. Эхний өдрийн барилдаанд манайхаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хоёр бөх медалийн салхи хагалсан юм.
2023-06-26

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт эхэллээ

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт өчигдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ наадмыг нээж үг хэлэхдээ Засгийн газар Монголын хүүхдийн спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэснээс хойш энэ жил орон нутагт анх удаа, олон улсын спортын наадмын жишгээр зохион байгуулагдаж байгааг тэмдэглэлээ.
2023-06-20

Т.Энхжин Азийн аваргаар тодров 

Тэгвэл 72 кг-д Д.Цогзолмаа хүрэл хэсгийн барилдаанд 3:3-аар ялагдсан ч Казахстаны Анастасия Панассовичтэй медальтай үлдэх эсэх барилдаанд дахин таарч 7:6-гаар илүүрхэв. Тэрбээр 2019 онд нутгийнхаа дэвжээнд хүрэл медаль хүртсэн бол энэ удаа амжилтаа бататгалаа. 50 кг-ын жинд Архангай аймгийн харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Оюундарь хэсэгтээ хожигдсон ч Вьетнамын Ти-Йен Триегээс даагаа нэхэж 6:0-ээр хожсоноор хүрэл медаль зүүлээ. 
2023-06-19

Н.Батбилгүүн чөлөөт бөхийн U23 насны Азийн аварга боллоо

Бишкект болж буй 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 4 ялж алтан медалийн эзэн боллоо
2023-06-19

Н.Оюунбат Азийн паралимпын наадамд бамбар дамжуулагчаар оролцоно 

Ираны Тегеран хотод болсон Азийн паралимпын хорооны Удирдах зөвлөлийн хурлаар “Ханжоу-2022 Азийн IV пара наадмын бэлтгэл ажлын явц болон “Нагояа-2024”, “Парис-2024”, “Ташкент-2025” паралимпын наадмын зохион байгуулах хорооны тайланг хэлэлцжээ. Тус улсын спорт, залуучуудын сайд Хамид Сажади уулзалтын үеэр Засгийн газар нь эмэгтэй тамирчдыг спортод оролцуулахаар онцгойлон анхаарч буй талаар дурдсан байна.
2023-06-15

Э.Хүслэн тэргүүлж явна

Тэмцээний дотоод журам ёсоор рапид тавилд өрсөлдөгчөө хожвол 3:0, харин нэмэлт тоглолтод хожвол 2:1 харьцаатай ялалтын оноо авна. Харин эрэгтэй ангилалд Бразилийн их мастер Аллан Силва 14 оноотой хошуучилж явна. Э.Хүслэнгийн хувьд маргааш дэлхийн аварга Т.Тансыккужина, М.Ноговицына, Дэлхийн цомын аварга А.Идрисова нарын хүчтэй тамирчдын эсрэг шийдвэрлэх тоглолтуудыг хийх юм.
2023-06-08

Т.Тулга алтан медаль хүртлээ

“Хүч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Т.Тулга Бишкект болсон чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс алтан медаль хүртлээ. Тэрбээр Тажикистан улсын легионер Абдулмажид Кудиевийг 4:0, Узбекистаны Уможон Жалоловыг 6:5, хагас шигшээд Казахстаны Мейржин Ашировыг 8:4-өөр ялсан юм. Дараа нь 2021 онд Ослод болсон ДАШТ-д хүрэл медалийн тавцанд хамт зогсож байсан, тэмцээний эзэн орны тамирчин Алибек Осмоновыг 5:2-оор ялж, алтан медальд хүртлээ. Өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга Т.Тулга 65 кг-ын жинд ийнхүү өрсөлдөж, дээрх ангиллын тэмцээнээс гурав дахиа алтан медаль зүүв. 
2023-06-06

Б.Хулан Бишкекийн дэвжээнд аварга боллоо 

Киргизстаны Бишкек хотод зохион байгуулж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд Монголын тамирчид хүч сорив. Гурав дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдээс 53 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан хагас шигшээд Эквадор улсын Лусия Йепез Гузманыг илүүрхэн, алтан медалийн төлөө нутаг нэгт Г.Отгонжаргалыг 8:0-ээр буулган авч . Хүрэл медалийн төлөөх барилдаанд Токиогийн олимпын хүрэл медальт Б.Болортуяа өмнөд хөршийн Жиан Мэйинийг цэвэр ялж, шагналын тавцанд зогсов.
2023-06-05

ТАНИЛЦ: “Улаанбаатар марафон”-д оролцож буй шилдэг тамирчид

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт үргэлжилж байна. Нийслэл хотын төв хэсгийг автомашины хөдөлгөөнөөс чөлөөлж, марафонд оролцогчид гүйхийн  сацуу иргэд чөлөөтэй зорчих, явган алхаж, дугуй, ролик, скүүтер унаж, биеэ чийрэгжүүлэх боломжийг олгосон билээ.  Энэ удаагийн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт нь өдөрлөг болон өргөжиж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, мөн хагас, бүтэн марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн төрлийг нэмснээрээ онцлогтой.
2023-06-03

Х.Ундрам ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Филиппиний нийслэл Манилад болж буй уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээний олон төрөлтийн шигшээ шатанд
2023-06-02