Эмнэлгүүд халдварын голомт болсоор байна
Уушгины хатгалгаатай хүүхдээ сахиад эмнэлэгт хэвтэхэд удалгүй л гүйлгэж, бөөлжөөд эхэлдэг. Гэдэс нь өвдөөд очиход орой нь, эсвэл маргаашнаас нь халуурч, ханиалгадаг дүр зураг нийслэлийн эмнэлгүүдэд түгээмэл.
2026-10-07
Тулгуур эрхтнийг “тушдаг” өвчин
Цангах, ойр ойрхон шээх, ядрах, нүд бүрэлзэх, шалтгаангүй турах зэрэг шинж тэмдгийг хүмүүс өдөр тутмын ядаргаа, ажлын ачаалал, ус бага уусантай холбоотой гэж эндүүрэн, тоохгүй өнгөрүүлэх нь элбэг. Тэгвэл эдгээр шинж тэмдэг нь чихрийн шижин өвчний дохио байж болзошгүй. Ялангуяа II хэв шинжийн чихрийн шижингийн эхэн үед ямар ч зовуурь илрэхгүй байх нь элбэг.
2026-09-30
Эх хэлээ уландаа гишгэсэн элит боловсрол
Хаяа дэрлэх шахам үүдээ нээх болсон хувийн сургуулиуд хуулиас дээгүүр алхаж, дураараа дургих нь хэрээс хэтрэв. Улс дотор улс, хот дотор хот байгуулж тоглох энүүхэнд болсон тэд төрөлх монгол хэлээрээ ч сургалт явуулахаа байж, хоорондоо хэзээ ч ойлголцохгүй, огтлолцохгүй бүхэл бүтэн үе өндийлгөж байна. Энд гадаад хэл сурах, сургах тухай, түүний ач холбогдлын талаар хөндөх гэсэнгүй.
2026-09-28
18 тэрбум төгрөг “залгисан” ЭМДЕГ-ынхан хариуцлагаас мултрах учиргүй
Сүүлийн үед эрх баригчид эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас ижил эх үүсвэрийн буюу нэг үйлдвэрээс чанартай эм хямд үнээр худалдан авч, ард иргэдээ “халамжлах” нэрээр даатгалын хэдэн арван тэрбум төгрөгөөр “тоглодог” болов. Үүний нэг тод жишээ нь “Новартис аксесс” хөтөлбөр юм.
2026-09-18
Лифтчний ажлыг жижүүр, үйлчлэгч нар л хийж байна
Улсын нийслэл Улаанбаатар өдөр ирэх тусам өндөр барилга, орон сууцын хороолол, хотхоноор хүрээгээ тэлсээр байна. Гэвч барилга, байгууламж эрчимтэй нэмэгдэхийн хэрээр түүний “зүрх” нь болсон цахилгаан шатны засвар, үйлчилгээ, аюулгүй ажиллагааг хариуцах хүний нөөц хомсдож, лифтчин гэх мэргэжил үндсэндээ үгүй болоод уджээ.
2026-09-14
Төрийн албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг ганц хуудас цаасаар тодорхойлохгүй
Манай улсад төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэнээс шаардах баримт бичгийн нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт юм. Түүний хүчинтэй хугацааг саяхан сунгасан явдал нь өнгөц харвал техникийн шинжтэй шинэчлэл мэт. Гэвч энэхүү жижиг өөрчлөлт нь төрийн албанд хүнийг хэрхэн сонгодог, албан хаагчийн сэтгэл зүйн эрүүл мэндийг ажилд орсноос нь хойш ямар шалгуураар хянадаг, хамгийн гол нь эрх мэдэлтэй, хүч хэрэглэх боломжтой албан тушаалтны зан үйлийн эрсдэлийг илрүүлдэг, эсэх нь илүү том асуудал дагуулаад буй юм.
2026-09-09
Хуучин байшин будахыг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт гэхгүй
Бид хэзээ нэг хүүхдэд зориулсан хоттой улс болох вэ. Хуучин байшин будаж засахыгаа эрх баригчид хүүхдийн төлөөх бүтээн байгуулалт гэж ойлгоод байх шиг. Эсвэл арга хэмжээ, уралдаан тэмцээн, баярын тоглолт зохион байгуулсныгаа тэдний төлөө ажиллаж байна гэж эндүүрдэг. Өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд буюу Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр “Нэг ээлждээ 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, дөрвөн улирлын зуслангаар Хотын дарга Б.Пүрэвдагва багачуудад бэлэг барилаа” гэж бараг бүх хэвлэлээр “сэвүүлсэн”. Ашиглалтад оруулчхаад баярынх нь өдрөөр хүлээлгэн өгч байна уу гэтэл пиардсан даа.
2026-09-08
“Сайн хүн”-ий дүрд тоглож ханасан бол салбараа өндийлгөнө үү, Э.Батшугар сайд аа
Манай улсад системийн болон бодлогын залгамж чанар, халаа хамгийн багатай салбаруудын нэг нь эрүүл мэнд. Эл салбарыг толгойлж асан үе үеийн сайд нар эмийн үнэтэй “дайтаж”, эмнэлгийн тууз хайчилж, цахим шилжилт ярьсаар албан тушаалаасаа буудаг жишиг тогтоосон. Тэд бүгдээрээ л өвчлөлийг бууруулна, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна, дараалал чирэгдлийг арилгана, даатгалын санхүүжилтийг нэмнэ, эмч нарын цалинг өсгөнө гэж амладаг ч ачир дээрээ юу ч өөрчлөлгүй явцгаадаг.
2026-08-20
Монголын сэтгүүл зүйг хандивынх болтол нь “булшилж” байна
Монголын сэтгүүл зүй зүг чигээ нэгэнт алджээ. Яг л замаараа явж байснаа хааяа хажуу тийшээ халтирчихдаг хуучин галт тэргийг санагдуулам. Шугамд нь буцаагаад оруулчих завсарчин ч үгүй, хаашаа явж байгаагаа ч мэдэхээ байчихсан машинист лугаа болсон мэт. Сэтгүүлчид чухам ямар ажил хийдэг юм бэ гэх энгийн асуултад ч хариулахад бэрх болов.
2026-08-18
Монголчуудын сэтгэлийн боловсрол “ширгэж” байна
Монгол хүний мөс чанар, нэгнээ гэсэн нинжин сэтгэл цаг хугацаа өнгөрөх тусам биднээс алсарсаар, нийгэм хүн дүрст араатнууд, хүйтэн чулуун зүрхтнүүдээр дүүрч байх шиг. Энэ нь зөвхөн хувь хүний асуудал бус, бидний нийтийн харилцаа, зөвшөөрч буй зан үйлийн талаарх болон давж болох, болохгүй хил хязгаарын тухай ойлголт юм. Ялангуяа сүүлийн үед цахим орчинд хэн нэгний гадаад төрх, гэр бүл, амьдралын нөхцөл, эмзэг байдлыг нь дур зоргоороо шоолж доромжлон, түүнийгээ үзвэр, контент болгон ашиглах явдал хавтгайраад байна.
2026-08-10
Төр тэтгэвэр бага тогтоох далд бодлого явуулж байна
Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн сарын 2-нд УИХ баталсан билээ. Засгийн газар “Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд энэхүү хуулийн өөрчлөлтийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Баталсных нь дараа тэд уг багц хуулийн шинэчлэлийг “Нийгмийн даатгалын тогтолцооны томоохон реформ”, “Ахмад настны орлогыг нэмэгдүүлэх бодлого” “Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжсэн түүхэн алхам” хэмээн амбицтай тодорхойлов.
2026-08-04
Богд ууланд хууль бусаар газар ашигласан 275 иргэн, хуулийн этгээдийн гэрчилгээг хүчингүй болгох нь
гэрчилгээ эзэмшигчид газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй байжээ. Иймд дээрх хууль тогтоом¬жийг зөрчсөн нийт 275 хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоо мэдэгдэв. Газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.4.2 дахь заалтад үндэслэн хариу тайлбараа албан бичгээр болон цахимаар ирэх сарын 25- ны дотор Хамгаалалтын захиргаанд ирүүлэхийг эзэмшигчдэд мэдэгдсэн байна.
2026-07-29
I ангид элсэгчдийг ирэх сарын 17-25-нд цахимаар бүртгэнэ
Боловсолын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаар өчигдөр мэдээлэл хийв. Төрөлт буурсантай холбоотойгоор энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн I ангид элсэгчдийн тоо өмнөх онуудынхаас 10 мянга орчмоор цөөрч буй бөгөөд цахим бүртгэлийг улсын хэмжээнд ирэх сарын 17-28-нд “И-Монголиа”- гаар зохион байгуулах аж.
2026-07-28
Нийслэлийн харьяа амаржих газруудыг Эх, хүүхдийн төв болгон өргөтгөх нь
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XII хуралдаанаар цөөнгүй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод төрийн өмчийн 158 сургууль үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлж буй аж. Тэдгээрийн 116 нь хоол, хүнсээ бие даан бэлтгэдэг бол 42 нь тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдалтайгаас үүдэн хувийнхныг царайчилж байгааг албаныхан хэлсэн. Иймд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хүнсний чанартай бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, тулгамдаж буй эл асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.
2026-07-27
200 мянган хүний эрүүл мэнд, эрх ашиг ноцтой зөрчигдөхөд хүрээд байна
Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үндсэн зорилго нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтад орохоос хамгаалах явдал байдаг. Ялангуяа архаг, суурь өвчтэй, байнгын эм уудаг хүмүүсийн хувьд даатгалын хөнгөлөлт нь тэдний санхүүгийн ачааллыг үүрэлцээд зогсохгүй амьдралын чанараа хадгалах боломжийнх нь нэг хэсэг билээ. Гэтэл Эрүүл мэндийн сайдын 2026 оны тавдугаар сарын 13-ны А/176 тоот тушаалаар Зайлшгүй шаардлагатай эмийн XI жагсаалтыг шинэчлэн батлахдаа иргэдийн олон жилийн турш хэрэглэж ирсэн цөөнгүй эмийг хассан байна.
2026-07-27