Модны намуухан амьсгал Чавхдасны үл мэдэг чичирхийлэл Сэтгэлд хүрэх зөөлөн хэлхээс Хийлийн дотоод аялгууг бид хөдөлгөөний хэлээр тайлж, эрч хүч, уянга, мэдрэмжийн төгс зохицлоор “Сэтгэлийн утас”-ыг урлана...
ХБНГУ-ын Брауншвайг хотноо уржигдар болсон Стандарт бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д Гавьяат дасгалжуулагч О.Саранхүү болон олон улсын хэмжээний мастер О.Оюунбатаар удирдуулсан “Moon dance” хамтлагийнхан эх орноо төлөөлөн оролцож, “Сэтгэлийн утас” хэмээх үзүүлбэрээрээ хүрэл медаль хүртлээ. Энэ нь стандарт бүжгийн төрөлд Ази тивээс медаль хүртсэн анхны тохиолдол аж.
элхийн бүжгийн спортын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнд өнөө жил нийт 10 орны тамирчин өрсөлдөж, финалын шатанд Монгол, Австри, ХБНГУ, Чех улсын бүжигчид тунан үлдсэн юм. Эл тэмцээний аваргаар ХБНГУ-ын “Braunschweiger TSC” баг шалгарсан бол удаах байрт тус улсын “TC Ludwigsburg”-ынхан эрэмбэлэгдэж, мөнгөн медаль хүртэв. Стандарт бүжгийн ДАШТий үеэр багууд вальс, танго, вений вальс, фокстрот, квикстеп зэрэг сонгодог таван бүжгийг хослуулан, нэг сэдэвт найруулга бүхий үзүүлбэр толилуулдгаараа онцлогтой.
Ташрамд дурдахад, Австри улсад ирэх бямба гарагт болох латин бүжгийн ДАШТ-д Монгол Улсыг төлөөлөн “Moon dance” хамтлагийнхан 11 дэх удаагаа оролцох юм. Тэд латин бүжгийн төрөлд эл тэмцээнээс сүүлийн гурван жил дараалан медаль хүртэж, чанга өрсөлдөгч гэдгээ олон улсад хэдийн баталсан билээ.
Э.Сондор