2021 онд УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хууль баталсан. Уг хуульд Кино урлагийн зөвлөлтэй байхаар тусгасан. Энэ нь кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт киноны зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ болон кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй ажиллах юм. Энэхүү чиг үүргийн дагуу Кино урлагийн зөвлөлийн долоон гишүүний сонгон шалгаруулалтыг зарлалаа. Нэр дэвшигч нь продюсер, найруулагч, зураглаач, зохиолч, кино түгээлт болон наадам, нийгэм, соёлын антропологи, урлаг судлал, сургалт, судалгаа зэрэг чиглэлээс сонгон нэрээ дэвшүүлэх боломжтой бөгөөд энэ сарын 27 хүртэл shalgaruulalt@ moc.gov.mn хаягт баримт бичгээ явуулах шаардлагатай. Тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг болон дэлгэрэнгүй мэдээллийг Соёлын яамны цахим хуудсаас авах боломжтой.