Монголын анхны цахим галерей arty.mn 100 орчим уран бүтээлчийн 1000 гаруй бүтээлтэй болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн тус галерей нь Монголдоо төдийгүй олон улсад ч үйл ажиллагаа явуулж буй аж. Тодруулбал, цахим галерейг монгол, англи хэлээр хөгжүүлдэг. Түүнчлэн цаашид хятад, орос, япон хэлээр хөрвүүлж, уран бүтээлчдэд олон улсын зах зээлд гаргах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Тус галерейгаас “Арти нэгдсэн үзэсгэлэн” арга хэмжээг жил бүр зохион байгуулж, уран бүтээлчдийг болон бүтээлийн сангаасаа олон нийтэд танилцуулах төлөвлөгөөтэй гэнэ. Өнөө жилийн үзэсгэлэнг энэсарын 10-11-нд Монголын уран зургийн галерейд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнгийн сэдэв нь “Монгол ахуй, аж байдал” бөгөөд 100 гаруй уран бүтээлчийн бүтээлийг дэлгэх нь.
Бэлтгэсэн М.Оч