Гэрэл зурагчин, Монголын гэрэл зурагчдын холбооны ерөнхийлөгч П.Баттулга болон антропологийн ухааны доктор Б.Батхишиг нарын хамтын бүтээл “Нутаг-нүүдэллэн амьдрах монгол ухаан” нэртэй, 198 нүүр бүхий зурган номыг Британид хэвлүүлсэн билээ. Куратороор нь тус улс дахь Монголын өргөмжит консул Ж.Өнөрмөө ажилласан. Монголчуудын нүүдэллэх ёсыг шинжлэх ухаанч тайлбартайгаар үзүүлсэн уг ном гадаадынханд төдийгүй монголчуудад ч өөрсдийгөө таньж мэдэх, уламжлалаасаа суралцахад хувь нэмэр оруулах зорилготой аж. Энэхүү бүтээлийг Лондонд энэ сарын 17-нд зохион байгуулах “Монголчуудын шинэжилийн худалдаа” арга хэмжээний үеэр уншигч, гэрэл зураг сонирхогчдод санал болгох юм байна. Номын үнийг 30 фунтээр тогтоожээ.
Бэлтгэсэн Р.Жаргал