Цагдаагийн ерөнхий газар, “Сүлд” чуулга хамтран Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн агсны нэрэмжит дууны анхдугаар уралдаан зарлажээ. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын албан хаагчид, ажилчдын дунд явуулж буй уралдааны бүртгэлийг цагдаагийн “Сүлд” чуулгынхан хийж байгаа аж. Уралдааны эхний шатыг нийгмийн сүлжээгээр ил тод явуулж, дүгнэнэ. Шийдвэрлэх хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох өрсөлдөгчдийг тус чуулгын тайзнаа дуулуулж, шүүх юм байна. Гран при шагналтанд гурав, нэгдүгээр байр эзэлбэл хоёр, хоёрдугаарт шалгарвал 1.5 сая төгрөгөөр гэхчлэн уран бүтээлчдийг урамшуулах гэнэ.
Бэлтгэсэн Р.Жаргал