Уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн “Гүнээс гүнд” бие даасан үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд маргаашаас эхлэн энэ сарын 28 хүртэлх хугацаанд зохион байгуулна. Куратор нь урлаг судлаач Б.Гантуяа. Тус үзэсгэлэн нь өнгөрсөнонд Венецэд болсон дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцсон билээ. Ж.Мөнхцэцэг олон улсын өндөр зэрэглэлийн тэрхүү арга хэмжээний шилдэг 10 уран бүтээлчийн нэгээр тодорсон юм. Дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсан бүтээлүүдийг ийнхүү эх орондоо үзэх боломж нээгдэв.
Бэлтгэсэн Ж.Гэрэл