Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” (A south facing window) богино хэмжээний кино 78 дахь удаагийн Локарно олон улсын кино наадмын уралдаант хэсэгт сонгогдон, өнгөрсөн ням гарагт нээлтээ хийсэн байна. Тус арга хэмжээнд гол дүрийн жүжигчин М.Аззаяа, М.Алтаншагай, продюсер Катя Хазак нар оролцон, бүтээлээ танилцуулсан аж. Энэ удаагийн богино хэмжээний кино уралдаанд дэлхийн 25 орны 40 кино сонгогдон, шагналын төлөө өрсөлдөж буй гэнэ. Тус кинонд Монгол, Франц, Хонконгийн 50 гаруй уран бүтээлч ажилласан ба хөндийрсөн харилцаагаа аврахаар хичээж буй залуу хос тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэж буйг уран сайхны аргаар өгүүлсэн байна. П.Лхагвадулам нь “Шилүүс”, “Есдүгээр сарын цас”, “Сэр сэр салхи” зэрэг бүтээлээрээ Канн, Торонто, Венецийн кино наадамд амжилт үзүүлсэн юм. Түүнчлэн 2023 онд “Screendaily” сэтгүүл түүнийг хүлээлт бүхий 18 залуу най¬руулагчийннэгээр нэрлэж байв.
Д.Сэлэнгэ