Монголын мэргэжлийн театрын урлагийн ууган байгууллага болох Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр (УДЭТ) ын 95 жилийн ой энэ онд тохиож бай на. Тус хамт олон түүхт ойн хүрээнд өнгөр сөн ху га цааны ололт амжилт, цаашдын хөгж лийн гарц шийдлийг хэлэлцэх зорилгоор “Театрын ур лагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шин жилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа. Хурлаар театрын өнөөгийн нөхцөл бай дал, санхүүжилт, хүний нөөцийн бодлогыг хөндөж, цаашдын чиг хандлагаа тодорхойлов. Мөн театрын хамт олон их зохиолч Д.Нацагдоржийн хө шөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.
ҮНДЭСНИЙ ТЕАТРЫН СУРГАЛТ, СУДАЛГАА, ЗОХИОЛЫН ТӨВ БОЛНО
Театрын хамт олон 2031 он хүртэл “Шинэ замд хамтдаа” уриан дор ажиллаж, Үндэсний театрын сургалт, судалгаа, зохиолын төв болох зорилт дэвшүүлжээ. Мөн театрын ур лагийн байгууллагуудын үндэсний нэгдлийг бий болгож, олон улсын нэр хүндтэй театрын наа дамд хоёр жил тутам оролцохоор төлөвлөсөн байна. Үүний хүрээнд “Үндэсний жүжгийн сэр гэлт болон хөгжлийн жил”, “Сэдэвчилсэн жүжгийн жил”, “Өрнө, дорнын жүжгийн жил”, “Уран сэтгэмжит жүжгийн жил” зэрэг сэдэв чилсэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх аж.
Энэ үеэр салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд театрын хөгжлийн тулгамдсан асуудлыг таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэв. Тухайлбал, “Ворлд стандарт консалтинг” ком па нийн гүйцэтгэх захирал, тэргүүлэх аудитор Д.Цэрэнжав “Олон улсын стандарт театрын менежментийн хөгжлийн үндэс болох нь” сэдвээр илтгэл тавилаа. Харин Удирдлагын академийн Санхүү, үйлчилгээний албаны дарга, доктор, профессор Б.Баясгалан театрын сан хүү жилтийг олон эх үүсвэрээс бүрдүүлэх боломж, удирдлагын зохион байгуулалтын талаар хөнджээ.
Түүнчлэн ССАЖЗЯны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наран цэцэг хүний нөөцийн бодлого, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр үндэсний он доошил, соёлын зөөлөн хүчний асуудлаар илт гэл хэлэлцүүлсэн юм. Орчуулагч, нийтлэлч Б.БолорЭрдэнэ уран бүтээлчийн ёс зүй, нийгмийг соён гэгээрүүлэх үүргийн талаар байр сууриа илэрхийллээ.
Ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УДЭТ болон орон нутаг, хувийн хэвшлийн урлагийн бай гууллагад ажиллаж буй уран бүтээлч, ин женер, техникийн ажилтан, албан хаагчидтай уулзав. Тэрбээр Монголын үндэсний өв соёл, эх хэл, түүхийг урлагийн хэлээр түгээн дэл гэ рүүлж, улс орны оюун санааны тусгаар тогт нолыг бататгахад үе үеийн театрын уран бүтээлчдийн оруулсан хувь нэмрийг онцолж, ойн баярын мэнд хүргэлээ. Мөн соёл, урлагийн салбарынхан үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүүхэд, залуу үеэ эх орон, өв соёлоороо ба харх даг иргэн болгон төлөвшүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэсэн юм.
О.ЭНХТУУЛД ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
УДЭТын 95 жилийн ойн үеэр тус театрын жү жигчин О.Энхтуулд Гавьяат жүжигчин цол хүртээлээ. Тэрбээр Улсын багшийн дээд сур гуулийн Кино драмын ангийг 1989 онд төг сөж, УДЭТт жүжигчнээр ажиллаж эхэлсэн бө гөөд дэлхийн болон үндэсний сонгодог бү тээ лийн 30 гаруй гол дүрийг бүтээжээ. Мөн тэр бээр 22 насандаа Төрийн шагналт зо хиолч Б.Лхагвасүрэн агсны “Бүлээн нурам” уран сайхны кинонд тоглосноор үзэгчдийн танил бол сон юм. Мөн тус театрын гэрлийн най руу лагч Я.Батсайханыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
УДЭТыг 1931 онд Засгийн газрын шийд вэрээр Улсын төв театр нэртэйгээр байгуулж, С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр анхны хөшгөө нээж байжээ. Улмаар 1966 онд их зохиолч Д.На цагдоржийн нэрэмжит болгож, 2002 оноос Улсын драмын эрдмийн театр хэмээн нэр лэх болсон түүхтэй. Тус театр Монголын үндэс ний урлагийн олон байгууллагын үүсэл, хөгжлийн суурь болжээ. Тухайлбал, Монгол кино үйлдвэр, Цирк, Хүүхэлдэйн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Хүүхэд залуучуудын театр, Улсын филармони зэрэг байгууллагын хөгжилд түүхэн байр суурь эзэлдэг.
Өдгөө 129 ажилтантай тус хамт олон 95 жилийн хугацаанд дэлхийн сонгодог болон үндэсний түүх, домог, хүүхдийн 500 гаруй жүжгийг тайзнаа толилуулж, 2000 гаруй зохиол бүхий урын сантай болсон юм. Түүнчлэн “Г.Доржсамбуу академи”аараа дамжуулан театрын урлагийн залгамж халааг бэлтгэж байна.
Э.Сүйлэн