8 дахь удаагийн “Академи авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино”-ны урьдчилсан шалгаруулалтад манай улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киног шалгаруулжээ.
Найруулагч Ж.Сэнгэдорж, зохиолч Т.Номуунзулын “Чимээгүй хотын жолооч” нь олон улсын кино наадмуудаас зургаан шагнал хүртсэн бүтээл юм. Эл киноны гол дүрийг мэргэжлийн бүжигчин А.Түвшинбаяр, интерьер дизайнер мэргэжилтэй модель Г.Наранцэцэг бүтээсэн бөгөөд Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмаас 2024 онд “Шилдэг кино” болон “Шилдэг зураач” шагнал хүртэж байв. Мөн тухайн жилдээ Кералагийн олон улсын кино наадмын шилдгээр шалгарч, “Asian movie pulse” сайтын “Азийн шилдэг 30 кино”-ны нэгээр тодорсон билээ. Түүнчлэн “Osaka Asian film festival-2025”-аас “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртэж, Удины Алс Дорнодын кино наадмын шилдэг уран бүтээл болсон юм.
Э.Сондор