Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Цагдаагийн байгууллагын 105, Дотоодын цэргийн 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажил, мэргэжилдээ идэвх зүтгэл, үр бүтээл гарган, хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдын хөдөлмөрийг төр, засгаас үнэлж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг шагнасныг өчигдөр ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгч баяр хүргэв. Тухайлбал, цаг даагийн хурандаа цолоор ЦЕГ-ын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Захиргааны удирдлагын хэлсийн дарга Н.Ганхүү, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, М.Мягмарсүрэн, дэд хурандаа цолоор Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын Зам, тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн Зам, тээврийн гэрээт цагдаагийн тасгийн дарга Г.Баяржаргал, ЦЕГ- ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг тэргүүтэй нийт 963, дотоодын цэргийн 61 алба хаагч цол нэмсэн юм. Мөн дээрх тэмдэглэлт өдөр, баяр наадмыг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс төрийн дээд шагналаар 263, салбарын болон бусад яам, агентлагийн шагналаар 650, цагдаагийн байгууллагын шагналаар чөлөөнд байгаа болон энгийн ажилтан 422 алба хаагч шагнуулжээ.