Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Тоосыг бүү тогтоо” уул уурхайн салбарын ажилтнуудын II зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Манай улсад уул уурхайн олборлолт эрчимжихийн хэрээр орчны тоосжилт улам бүр нэмэгдэн, хүний эрүүл мэнд, байгаль орчинд заналхийлэх болсон. Үүний улмаас мэргэжлээс шалтгаалах өвчлөл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол 2024 онд өмнөх жилийнхээсээ хоёр дахин өссөн юм байна. Уг үзүүлэлт өнгөрсөн жил буураагүй бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группд орсон иргэдийн 50 гаруй хувь нь уушги тоосжих өвчтэй аж. Тиймээс тоосжилтыг бууруулахад онцгойлон анхаарах, уурхайн орчинд тоосыг “барих” талаар олон улсын туршлага, сайн жишиг нэвтрүүлж, экологи, эрүүл мэндэд ээлтэй уул уурхайн салбарыг хөгжүүлэхийг зөвлөгөөнд оролцогчид тэмдэглэв. Түүнчлэн Хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай хуулийг батлан, мөрдүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон ч, ажлын байранд хэрэгжүүлэх хяналт сул байгааг анхаарах шаардлагатай гэв.