
Шинэ долоо хоног дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаар эхлэв
Даваа гарагийн өглөөний байдлаар , Brent маркийн газрын тосны ирэх нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс үнэ 0.57 хувиар буурч, нэг торх нь 97.76 ам.долларт хүрсэн бол WTI маркийн газрын тосны үнэ нэг торх нь 90.73 ам.доллар болж, 0.11 хувиар буурчээ. Оросын Urals маркийн газрын тосны үнэ 10 хувиар буурч, баррель нь 76.85 ам.долларт хүрсэн байна.
АНУ болон Ираны хоорондох хурцадмал байдал намжих магадлалтай гэсэн Трампын мэпдэгдлийн дараа ийнхүү газрын тосны үнэ буурсан байна. Мөн нөгөө талаасаа АНУ-д явагдсан завсрын сонгуульд Ардчилсан намынхан АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатын аль алиныг нь хяналтандаа авснаар Ойрхи Дорнодод цэргийн түрэмгийллийн санхүүжилтийг бууруулах дохио болж байгаа нь шатахууны үнийн бууралтад нөлөөлсөн нь ойлгомжтой.
Гэсэн ч энхийн хэлэлцээр хийх найдвар болон дайсагнасан байдлыг зогсоох бодит тохиролцооны хооронд мэдэгдэхүйц зөрүү байгааг мэргэжилтнүүд баталж байна. “Хар алт"-ны үнэд шууд нөлөөлсөн хүчин зүйлс хэвээр байгаа нь илт. Тегеран Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхийг оролдсон дөрвөн танкерыг устгасан талаар,түүнчлэн Исламын Хувьсгалт харуулын корпус нүүрсустөрөгч ачсан хоёр хөлөг онгоцыг мөн адил саатуулсан тухай мэдэгдсэн.
Ойрхи Дорнодын эрчим хүчний экспортын гол сувгийн бүс нутагт түгшүүртэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан шинжээчид арваннэгдүгээр сард газрын тосны үнэ буурсан нь урт хугацааны үзэгдэл биш гэдэгт итгэлтэй байна.