
Их Британийн ханхүү Харригийн гэр бүлийг балаг тойрч дуусахгүй бололтой. Ханхүүгийн гэргийн Меган Марклын аав, 82 настай Томас Марклыг хүүхдийн порнограф хадгалсан хэргээр баривчилжээ. Тэрээр одоо 20 хүртэлх жилийн хорих ял авах магадгүй болоод байна. Хунтайжын хадам аав эл хэргийг үгүйсгэж байгаа ч Холбооны мөрдөх товчоо түүнийг баривчилсныг хэдийн баталгаажуулж, "нотлох баримт" байгаа гэж дурджээ.
Нотлох баримтыг Томас Марклын хүү, Меганы эцэг нэгтэй дүү бага Томас Маркл гаргаж өгсөн байна. Британийн “Sky News” агентлагийн мэдээлснээр, энэ оны 10-р сард Томас Маркл Филиппиний Себу арал дээрх аавынхаа хуучин гэрийг янзалж байхдаа хүүхдүүдийнг ашигласан садар самуунтай зургуудыг олж, цагдаа болон Холбооны мөрдөх товчоонд тэр даруй мэдэгджээ.
Холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүнийг Тампа хотоос холгүй орших Лейкленд дэх асрамжийн газраас баривчилсан байна. Британийн гүнжийн аав цус харвалт, хөлөө тайрах мэс засалд орсны улмаас тус асрамжийн газарт амьдрах болжээ. Ийм болсон эцгийгээ хүү өрөвдөж болох байсан ч харамсалтай нь түүний олсон эд мөрийн баримт хэтэрхий аймшигтай байв. Түүнчлэн, цагдаа нар эцэг Марклын Лос Анжелес хотод хорин жилийн турш түрээсэлж байсан хоёр агуулахаас хөгшин эрийн эсрэг яллах олон нотлох баримт олсон байна.
Sun сонинд мэдээлснээр, 78 эд зүйлийг хураан авсан бөгөөд үүнд негатив хальс, нүцгэн зурагтай ном, Марклын насанд хүрээгүй хүүхдүүдтэй "янз бүрийн байдалтай" дүрсэлсэн гэрэл зургууд багтжээ.
Меган Маркл 2018 оноос хойш аавтайгаа холбоогүй байгаа хэмээн мэдэгдсэн. Учир нь Томас Маркл охиныхоо амжилттай гэрлэлтийг ашиглан мөнгөжихийн тулд баруун, солгүйгүй ярилцлага өгөж, хуримын ёслолд оролцож чадаагүй юм. Меган аавтайгаа бүр мөсөн холбоо таслахгүйн тулд эцсийн оролдлого хийн, олон нийтийн өмнө түүнийг гутаан доромжлохоо болихыг хүссэн захидал илгээсэн байдаг. Харин эцэг нь уг захидлыг “Sun”, “British Mail” сонинуудад илгээжээ. 2018 онд Меган аавынхаа бэлгийн хачин дур хүслийг сэжиглэж байсан нь одоо л тогтоогджээ.
“Яагаад тухайн үед Их Британийн эрх баригчид болон хуулийнхан нотлох баримтад анхаарал хандуулаагүй нь олон нийтийн шүүмжлэлд өртөх нь гарцаагүй” гэж Германы Berliner Zeitung сонин бичжээ.