
Германы Хууль зүйн яам “Германы төлөөх альтернатив” (Alternative für Deutschland, AfD ) намын эсрэг хориг арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалгаж байнаа тухай тус яамны сайд Стефани Хубиг “Neue Osnabrücker Zeitung” сонинд өгсөн ярилцлагаараа мэдэгдэв.
Тэрбээр AfD-ийн үйл ажиллагааг үндсэн хуульд харшлах магадлалын талаарх сэтгүүлчийн асуултад "Бид хориг арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг одоо нухацтай, системтэйгээр шалгах ёстой гэдэгт би итгэлтэй байна" хэмээн хариулжээ.
Холбогдох материалыг цуглуулж, үнэлгээ өгөх тусгай ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байгаа аж. “Үүний үндсэн дээр хориглох талаар улс төрийн болон хууль зүйн шийдвэр гаргана” гэж сайд онцлов.
Үүний зэрэгцээ, INSA (Мэдээллийн сүлжээний аюулгүй байдлын агентлаг)-ийн 11-р сарын 7-ны өдрийн санал асуулгаар AfD нь дэмжигчдийн тоогоор Германы улс төрийн хүчнүүдийг тэргүүлж байна. Судалгаанд оролцогчдын 29% нь тус намд санал өгөхөд бэлэн байгаа бөгөөд Христийн Ардчилсан Холбоо нам болон Христийн Нийгмийн Холбоо блокоос (CDU/CSU)-аас 10 хувийн оноогоор илүү байна.