"Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах 1222 ам метр байрыг нийслэлийн өмчид буцаан авлаа
Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокын зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа.
2025-05-01
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх суманд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 19:43 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн “Хөвсгөл нуур”-анд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 270 км-т, Ханх сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, 51°15'36.0"N 100°22'48.0"E/ дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 19:43 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
2025-05-01
1989.4.7: “Ухаа худагийн нөөцийг Улсын нөөцийн хороонд танилцуулсугай”
Ухаа худагийг ярихын тулд Тавантолгойн ордыг тайлбарлах хэрэгтэй болно . Тавантолгойн чулуун нүүрсний ордын хайгуулыг 1940-1989 он хүртэл нийтдээ 12 удаа хийжээ. Ингэхдээ 1978 онд 250 200, 1979 онд 933 600, 1982 онд 21 106 900, 1983 онд 1 203 600, 1984 онд 1 582 235, 1986 онд 2 192 800, 1989 онд 16 697 702 төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын төсвөөс гаргасан байна. Энэ нь нийтдээ 43 967 037 төгрөг болж буй бөгөөд үүний 16 637 702 нь Ухаа худаг, Зүүн, Бор толгойн хэсэгт хийсэн хайгуулын зардал аж . Тавантолгойн орд нь таван хэсгээс тогтдог . Баруун өмнөд, Бор толгойн, Зүүн, Ухаа худагийн, Цанхийн хэсэг гэж хуваагддаг юм.
2025-05-01
Агаарт гарцгүй нисэх буудлуудаа аялал жуулчлалын “тоглогч” болгоё
Аялал жуулчлалын улирал хаяанд ирлээ. Энэ салбарыг ха риуцсан төрийн захиргааны байгууллагынхан аялагч дын их урсгал айсуй хэ мээн хөл хөөрцөг болж , “Шинэ халаадаа өмсөөрэй , ширээний бүтээлгээ солиорой” гэх нь холгүй тур оператор, жуулчны баазуудад элдэв захиас, зөвлөмж өгч эхлэв. Харин аялал жуулчлалын салбарын гол ачааг нуруундаа үүрдэг , жаргал, зовлонг нь мэддэг хүмүүс “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж тэдний амыг таглаж байна .
2025-05-01