Францын Тахь хамгаалах холбооны дэмжлэгээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талын байгалийн цогцолборт газарт эл амьтныг нутагшуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хомын талын тахь” төрийн бус байгууллагынхан хариуцсан нутаг дэвсгэрт нь цоохор ирвэс анх удаа бүртгэгдсэнийг зарлалаа. Судлаачид хамгийн анх 2015 онд тус бүсээс ирвэсийн ул мөр илрүүлж байжээ. Харин Сээрийн нуруунд байршуулсан камерын тусламжтайгаар энэ удаа “уулын эзэн”-ийг дүрс бичлэгт буулгаж, баримтжуулсан аж. Урьдчилсан таамаг, дүгнэлтээр Хомын тал манай орны цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөний гол цэг, коридор нутаг байж болзошгүй хэмээн үзэж байна.
Ж.Сувд