Цахим контентуудыг үндэсний цөөнхөд хүртээмжтэй болгоход анхаарна гэв
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кристоп Камптай уулзаж, үндэсний цөөнхийн боловсролын чанар, хос хэлний хөтөлбөр, сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
2026-05-10
Үлийн цагаан оготно бол бэлчээрийн хортон биш, экосистемийн тулгуур
Дундговь аймгийн ЗДТГ-аас долоон сумын нутагт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг эхлүүлж, бактерийн бэлдмэл тарааж байгаагаа мэдээллээ. Өөрөөр хэлбэл, бромадиолон хэмээх химийн бодисыг хээр талд “цацаж”, экосистемд “дайн” зарлаж байна гэсэн үг. Тэгвэл бидний “дайсан” хэмээн тодорхойлоод буй энэ мэрэгч үнэндээ яг ямар ач холбогдолтой вэ.
2026-05-10
УГТЭ-ийнхэн “Mindfulness” бясалгалын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)- ийнхэн эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэл болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор “Mindfulness” буюу санамсрын бясалгалын найман долоо хоногийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
2026-05-10
АНУ-д болсон олон улсын тэмцээнд монголчууд дэд байр эзлэв
АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа зэвсэгт хүчний ахлагч нарын дунд зохион байгуулсан “Pacific land forces team readiness challenge” олон улсын тэмцээн энэ сарын 1-6-ны өдөр тус улсын Хавайн Оаху аралд амжилттай болж өндөрлөлөө.
2026-05-09
Б.Баясгалан ДАШТ-ий уран нислэгийн F2B ангилалд түрүүллээ
Австралийн баруун эрэгт байрлах Перт хотод болсон уран нислэгийн “Австралийн цом-2026” Дэлхийн цом, жолоодлогот загварын 36 дахь удаагийн ДАШТ-д Монголын шигшээ багийнхан ахлагч Д.Батпүрэв, Д.Баярбат нарын удирдлагад оролцож, 28 улсын тамирчидтай ур чадвараа сорив.
2026-05-08
Э.Буджав туухай өргөлтийн аваргаар тав дахь удаагаа тодров
Хойд хөршийн Санкт-Петербург хотод зохион байгуулсан “Цагаан шөнө” туухай өргөлтийн олон улсын тэмцээнд оролцсон Монголын багаас Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн төгсөх дамжааны сонсогч, олон улсын хэмжээний мастер (ОУХМ), ахлагч Э.Буджав түрүүлж, тав дахь алтан медалиа хүртлээ.
2026-05-08
“Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн инфляц өснө”
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлвийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр танилцуулав. Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувь өссөн ч худалдаа, үйлчилгээний идэвх буюу дотоод эрэлт муу байгаа аж.
2026-05-08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.
2026-05-08
С.БАЯРЦОГТ: Бид хоёр дахь шинэ сэргэн мандлаа эхлүүлж чадлаа
АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр шинэ удирдлагын багийнхан нь байр сууриа илэрхийлэв. Тус намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) уржигдар хуралдаж, ерөнхий нарийн бичгийн даргаа нууц санал хураалтаар тодруулж, мөн таван дэд даргаа сонгосон билээ. С.Баярцогтыг хуралд оролцсон 338 гишүүний 224 буюу 66.2 хувь нь дэмжсэн юм.
2026-05-08
Манай улс Оросын өндөгний хамгийн том импортлогч болжээ
Монгол Улс 2026 оны эхний улиралд ОХУ-аас хамгийн их өндөг импортолсон орон болсныг тус улсын Хөдөө аж ахуйн экспортын төвийн тайланд мэдээлжээ. Манай улс энэ оны нэгдүгээр улиралд хойд хөршөөс нийт 1.9 сая ам.долларын үнэ бүхий өндөг импортолсон нь бүс нутгийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ нь Монголын өндөгний зах зээл дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй хэвээр байгааг харуулж буй юм.
2026-05-08