Хордлогод өртсөн, уурхайн ажилчдын гурав нь эдгэрч, ХӨСҮТ-өөс гарчээ
Уул уурхайн томоохон компаниудад байс хийгээд л хоолны хордлого гарч, ажилчдын эрүүл мэндийг хохироодог явдал хавтгайрлаа. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад гуравдугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын гурван удаагийн дэгдэлт бүртгэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)өөс мэдээлсэн юм.
2025-04-17
Төрөлтийн “мурий” өнгөрсөн жилийнхээс 5.3 хувиар доошлов
Улсын хэмжээнд 2025 оны эхний улиралд 13 482 хүүхэд төрсөн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.3 хувиар буурсан үзүүлэлт юм. 1000 хүнд ногдох төрөлтийг 2024 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 0.3 пунктээр доошилсон байна. Төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон, Увс аймагт улсын дунджаас өндөр гарсан бол бусад аймагт багасаж, Төв аймагт 1.9 буюу хамгийн доод түвшинд хүрснийг Үндэсний статисти кийн хорооноос мэдээлэв.
2025-04-17
Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль эмч нарын хүлээлтэд хүрэхгүй нь
Манай улс Донорын тухай хуулиа хоёр удаа шинэчлэн найруулж, хэдэнтээ нэмэлт “засвар” хийгээд ч тусыг эс олов. Эцэс сүүлдээ эмч нар нь “эрхтний наймаачид” болж хувиран, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ доголдоод удлаа. Тэр дундаа амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал донор олдохгүйн улмаас зогсчихсон. Харин эрх баригчид ниргэсэн хойно нь л хөдлөх шив.
2025-04-10
Улаанбурхан өвчнөөр 398 иргэн өвджээ
Өнөөдрийн байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 398 тохиолдол байна. Тодруулбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 125, гэрээр 1, эдгэрсэн 278, сэжигтэй тохиолдол нь 35, Хавьтал 9606 байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
2025-04-08
ГССҮТ: Нийслэлд 3558 хүн нохойд хазуулж, бэртжээ
Бага насны буюу 5-9 насны хүүхдүүд нохойд хазуулж гэмтэх тохиолдол их байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
2025-04-07
5-9 насны хүүхдүүд нохойнд хазуулах тохиолдол их байна
Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь /3558/ нь нийслэлд бүртгэгджээ.
Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь /1651/-ийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.
2025-04-04
Хавдрын өвчлөл өндөртэй таван аймагтай ХСҮТ хамтарч ажиллана
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийнхөн хавдрын өвчлөл өндөр таван аймгийн нэгдсэн эмнэлгийнхэнтэй хамтран ажиллахаар болов. Тодруулбал, Булган, Дундговь, ДарханУул, Говьсүмбэр, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн болон ХСҮТ-ийн дарга нар өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эдгээр аймагт хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг зайн болон ажлын байранд нь сургах, сэлгэн ажиллуулахад тус төвийнхөн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх аж.
2025-04-04
Улаанбурхан өвчнөөр 253 хүн өвджээ
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 253 тохиолдол байна. Уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 116, гэрээр 18, эдгэрсэн 119, сэжигтэй тохиолдол нь 100, Хавьтал 7220 байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.
2025-04-03