Дэлхийн залуус хүлээн зөвшөөрч даган дуулдаг, үлгэр дуурайл авдаг, хүчирхэг хоолойг биширдэг тийм гоё ододтой бидэнтэй нэг үдшийг өнгөрүүлэхээр догдлон хүлээж буйгаа өөрсдөө цахим орчинд түгээсэн байсан. Өөрөөр хэлбэл, тэд бидэнд зориулж мэндчилгээ ирүүлсэн байсан. Тэгвэл гоё мөч гуравхан хоногийн дараа тохиох нь ээ.
K-POP урлагийн домогт хамтлаг болох BIGBANG-ийн гол дуучин, дэлхийн алдарт уран бүтээлч TAEYANG нь “Eyes, Nose, Lips”, “Wedding Dress”, “VIBE” зэрэг дэлхийд алдартай уран бүтээлүүдээрээ фэнүүдийнхээ зүрхийг байлдан дагуулсан бөгөөд, энэ удаа Монголын хөгжмийн тайзан дээр өөрийн өвөрмөц авьяас, эрч хүч, халуун дулаан мэдрэмжээ шууд хүргэхээр ирж байна.
Мөн K-POP-ийн хүчирхэг хоолойтой, олон улсын тайзнаа амжилттай уран бүтээл туурвидаг соло дуучин AILEE нь "Heaven", "I Will Show You", "U&I", "첫눈처럼 너에게 가겠다(I will go to you like the first snow)"зэрэг сэтгэл хөдөлгөм уран бүтээлүүдээрээ Монголын үзэгчдийг байлдан дагуулахаар энэхүү онцгой тоглолтод оролцоно.
TAEYANG болон AILEE, дэлхийн алдарт DJ ELLA, DJ YEDEE, DJ SEON, Монголын шилдэг уран бүтээлчид, бүжгийн шоуг нэг дор багтаасан энэхүү түүхэн агшинд хамт байхдаа та бэлэн үү?
Тасалбар худалдаалах албан ёсны линк: https://shoppy.mn/products/superconcert-250621
Тасалбарын ангилал ба тасалбарын үнэ: Super Couple багц : 370,000₮
3 найзын багц: 510,000 ₮
General Admission (GA): 225,000₮
Fan Zone: 𝐒𝐎𝐋𝐃 𝐎𝐔𝐓
VIP ticket: 𝐒𝐎𝐋𝐃 𝐎𝐔𝐓
Ерөнхий зохион байгуулагч: EVANDIS Entertainment / EVANDIS LLC
※ Тасалбар дуусмагц борлуулалт хугацаанаас үл хамааран хаагдана.