Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр долоо, наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төвөв гарчээ. Харин хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, хуурай, говь болон төвийн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох гэнэ. Есдүгээр сард агаарын температурын болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байгаа бол зуны саруудад говь болон төвийн бүс нутгаар хур тунадас ахиу орох төлөв гарсан байна. Иймд гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагынхан зөвлөж буй. Тодруулбал, ирэх сард Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Өвөрхангай, Дундговийн нутаг, Баянхонгорын зүүн, Төвийн өмнөд, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх аж. Харин наймдугаар сард нийт нутгаар халах төлөвтэй байна.
Ч.Туяа