Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

21 аймаг, 330 сумын Засаг даргыг оролцуулсан цахим уулзалт хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Засгийн газрын гишүүд, 21 аймгийн болон дүүргүүд, мөн 330 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын оролцсон цахим уулзалт зохион байгуулсан байна. Засгийн газраас 2026 онд эдийн засаг, нийгмийн салбарт ямар бодлого баримталж ажиллахаа орон нутгийн шат шатны удирдлагад танилцуулсан аж. Сумуудын Засаг дарга нарыг хамруулсан өргөн хүрээний цахим уулзалтыг анх удаа хийж буй нь энэ юм. 
2026-01-06

Увс аймгийн Улаангом суманд 3.7 магнитудын газар хөдлөлт мэдрэгджээ

Улаанбаатарын цагаар өчигдөр орой /2026.01.05/ 23:58 цагт Увс аймгийн Улаангом суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.. Газар хөдлөлтийн голомт нь Увс аймгийн Тариалан сумын төвөөс хойд зүгт 14 км, Увс аймгийн Улаангом сумын төвөөс баруун урд зүгт 17 км, Увс аймгийн Түргэн сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-д байсан аж. 
2026-01-06

АI камер нэвтрүүлснээс хойш эгнээ байр буруу эзлэх зөрчил 81 хувиар буурчээ

Хяналтын АI камераар жолооч нарын замын хөдөлгөөнд оролцохдоо гаргадаг нийтлэг зөрчлийг бүртгэж эхэлснээс хойш жишээлбэл, эгнээ байр буруу эзлэх тохиолдол 81, зогсох шугам давах нь 50 гаруй хувиар буурсан гэнэ. Мөн телекамерын ухаалаг системийн тусламж­­тайгаар тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон 549 зөрчлийг илрүүлэн, арилгуулжээ. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй, эсвэл бүдгэрч арилсан, буруу байрлуулан замын хөдөлгөөнд оролцвол Зөрч­­лийн тухай хуульд зааснаар иргэнийг 10-25, хуулийн этгээдийг 100 нэгжээр торгодог юм.
2026-01-06

Агаарын хөлгийн эд ангийг эвдсэн, нислэгт саад учруулсан эрд ял шийтгэв

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 2025 оны долоодугаар сард Туркийн Истанбул хот руу ниссэн агаарын хөлгийн зорчигч Х.Анхбаяр гэх эр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нисэх багийн гишүүдтэй зүй бусаар харилцаж, улмаар нислэгийн үйл ажиллагаанд саад учруулан, агаарын хөлгийн эд хөрөнгийг гэмтээжээ. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөгчид түүнд холбогдох хэргийг шалгасан байна.
2026-01-06

Улаанбурхан өвчний батлагдсан 23 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23  нэмэгдсэн. Эмнэлэгт 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 26 хүн, хөдөө орон нутагт  14  хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 40 хүн байгаа юм байна.
2026-01-06

О.Уламсайханд бусдыг амиа хорлоход хүргэсэн хэмээн яллах дүгнэлт үйлджээ

“Ноорог креатив студио” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайханд Эрүүгийн хуулийн 10.4-1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэх заалтыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
2026-01-06

Бүртгэлтэй намуудаас 29 нь өргөдлөө ирүүлжээ

Харин Монголын либерал, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн, Ард түмний, Хамуг Монголын хөдөлмөрийн, Монгол шинэчлэлт, ШИНЭ, Зүй ёс, Ардчилал шинэчлэлийн хэмээх найман нам хуулийн хугацаанд материалаа өгсөнгүй. Хуулиа мөрдөөгүй эдгээр намд ямар хариуцлага тооцох тодорхой заалт алга. Гэвч зөрчлөө арилгахгүй бол цаашид сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдөх эрхтэй нь “ярих” эрсдэл үүсэх аж.
2026-01-06

“2025 оны ногдол ашиг 1.2 их наяд орчим төгрөг байх төлөвтэй”

Компаниуд өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа нэгтгэн, хүргүүлэх хуульд заасан 50 хоног эхэлсэн. Тодруулбал, МХБ-д бүртгэлтэй 162 компани ирэх сарын 20ны дотор ногдол ашиг олгох, эсэх шийдвэрээ хувьцаа эзэмшигчид болон Санхүү­ гийн зохицуулах хороонд танилцуулах үүрэгтэй. 2025 онд буюу 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг олгох шийдвэрийг 46 компани гаргасан аж.
2026-01-06

Дуу хөгжмийн MTV сувгийг эфирээс буулгав

Хөгжмийн MTV суваг эфирт гарахаа болив. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард тус телевизийнхэн өнгөрсөн сарын 31-нээр MTV Music, MTV 80s, MTV 90s, Club MTV болон MTV Live сувгаа хааж буйгаа мэдэгдсэн ч учир шалтгааныхаа талаар тайлбарлаагүй юм. Гэвч хүмүүс хөгжмийн клип, шинэ содон уран бүтээлийг телевизээр үзэхийн оронд “Youtube”, “TikTok”, “Spotify” зэрэг онлайн платформоос хүссэн контентоо шууд хүлээн авах болсон тул ийм төрлийн суваг шаардлагагүй болсон хэмээн хөгжим сонирхогчид таамаглаж буй.
2026-01-05

Хөвсгөл аймгийн цаан сүргийн тоо толгой 6.4 хувиар өсжээ

Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал гэгддэг цаан сүргийн тоо толгой тогтвортой өсөж, 2025 оны жилийн эцсийн тооллогоор 2941-д хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 6.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Жил бүрийн тооллого арванхоёрдугаар сард болдог бөгөөд энэ үеэр цаа тайгад гарчихдаг учраас бэлчээрт нь очиж бүртгэдэг аж.
2026-01-05

Робот мэс засал нэвтрүүлсэн дэлхийн 70 дахь орон Монгол боллоо

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийнхөн шинэ оны босгон дээр робот мэс засал хийсэн нь Монголдоо анхдагч болов. Ингэснээр манай улс энэ төрлийн эмчилгээг нэвтрүүлсэн дэлхийн 70 дахь орон болсныг тус төвийнхөн онцоллоо. Эмчилгээний энэхүү дэвшилтэт аргыг нэвтрүүлэхийн тулд сүүлийн гурван жилийн хугацаанд бэлтгэл хангажээ. 
2026-01-05

Өнгөрөгч онд 124,945 гадаадын иргэнд виз олгожээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 онд нийт 128,949 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 96.9 хувь буюу 124,945 гадаадын иргэнд виз олгож, 3.1 хувь буюу 4,004 иргэнд виз олгохоос татгалзсан байна.
2026-01-05

Ерөнхий сайд Санае Такаичи эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөг нэмэгдүүлэх шаардлагад нэгджээ

Парламентын ордон дахь эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэврийн өрөөний тоог нэмэгдүүлэх шаардлагад Ерөнхий сайд Санае Такаичи нэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 12-нд гаргасан тус өргөдөлд дурдсанчлан, 73 эмэгтэй хууль тогтоогчид ердөө хоёрхон бие засах өрөө ногддог гэнэ. Сөрөг хүчний гишүүн Ясуко Комияма “Чуулганы хуралдаан эхлэхээс өмнө бие засах өрөөний гадна урт дараалал үүсдэг. Үүнээс болж зарим нь ариун цэврийн өрөө ашиглахаас цааргалдаг болсон” хэмээжээ. Уг парламентын ордонд эмэгтэйчүүдэд зориулсан есөн ариун цэврийн өрөө, 22 суултуур буй нь эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад даруй гурав дахин бага тоо аж. “Асахи Шимбун” сонинд мэдээлснээр доод танхимын дарга Ясуказу Хамада эмэгтэйчүүдийн бие засах өрөөг нэмэгдүүлэх эл өргөдлийг нийт гишүүний дунд хэлэлцэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна. 
2026-01-05

ДНБ-ийхээ нэг хувийг байгаль орчныг хамгаалахад тогтмол зарцуулах шаардлагатай гэв

Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн тооцооллоор улс орнууд байгаль орчныг хамгаалахад жил бүр хамгийн багадаа 350 тэрбум ам.доллар зарцуулж чадвал хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, ган, цөлжилтийг сааруулах боломжтой гэж үзжээ. Харин Монгол Улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ (ДНБ) ядаж нэг хувийг байгаль орчныг хамгаалахад тогтмол зарцуулах шаардлагатайг энэ үеэр онцолсон байна. Цаашлаад зөвхөн атаршсан талбайг нөхөн сэргээхэд л 125 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо ч бий аж. 
2026-01-05

Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ

БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.01.04/ 23.00 цагийн орчимд бүртгэгджээ. 
2026-01-05

Өнөөдрийн байдлаар нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлшний нөөцтэй байна

Өнөөдрийн байдлаар нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш орж иржээ
2026-01-05

100 сургуульд ном унших таатай орчин бүрдүүлэх нь

Төслийн хүрээнд “Багш бүхэн сэтгэл зүйч”, “Ангиараа багштайгаа уншъя”, “Динзагийн олон талт оюун ухаан” зэрэг хөтөлбөрийг 100 сургуульд гурван үе шаттайгаар хэрэгжүү­ лэхээр төлөвлөжээ. Ингэснээр хүүхдийг ном унших дадал хэвшилтэй болгон, агуулгаар нь дамжуулан хүнлэг энэрэнгүй, билиг оюун төгөлдөр, эх хэл, соёл, өв уламжлалааа дээдэлсэн, бахархаж хэрэглэдэг, байгаль, дэлхийгээ хайрлаж, хамгаалах үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэн болгон “бүтээх” зорилготой гэдгээ зохион байгуулагчид онцолсон. 
2026-01-05

Орон сууцад хүн буудаж шархдуулжээ

Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг өнгөрсөн сарын 27-нд гарчээ. Цагдаагийн байгууллагад анх дуудлага өгөхдөө “Спорт барааны дэлгүүрийн хог буудаад хүний хөл гэмтээсэн, цус алдаад байна” гэжээ. Шалгалтын явцад 53 настай иргэн Ч ангийн зориулалттай буундаа дуран тааруулж, хана руу буудсан аж. Энэ үед сумны хошуу хана нэвтэлж 30 настай эмэгтэйн хөлийг онож, шархдуулсан байна. Уг хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
2026-01-05