Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Эвлэрүүлэн зуучлагч жилд 2000 орчим маргаан хүлээн авч байна

Нийслэл дэх эвлэрүүлэн зуучлагч жилд 2000 орчим хэрэг маргаан хүлээж авч, 500 орчмыг нь шийддэг бол орон нутгийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид жилд 200 гаруй хэрэг маргаан шийдвэрлэж байна.
2023-01-13

Архангайг нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болгоно

Талууд Архангайг нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгож хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж, 2030 он хүртэл үе шаттай ажил хийхээр төлөвлөжээ.
2023-01-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ
2023-01-13

“Гацуурт” ХХК-ийн үйлдвэрт осол гарч, ажилчин нь амиа алджээ

Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын үүсгэн байгуулсан “Гацуурт” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь аж ахуйд үйлдвэрлэлийн осол гарч, ажилчин нь амиа алджээ.
2023-01-13

Г.Тулгын шүүх хурал хойшиллоо

Г.Тулгыг өнгөрсөн оны наймдугаар сарын 3-ны өдөр саатуулсан. Түүнийг экстремист үйл ажиллагаа явуулсан буюу Эрүүгийн тухай хуулийн 19.8.1 ангиар буруутгасан аж.
2023-01-13

СЭМҮТ Баянхонгор аймагт сургалт зохион байгуулж байна

 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сэтгэц, мэдрэл болон донтолтын нөхцөл байдал сургалтыг энэ сарын 5-9-нд Дорнод аймгийн ЭМТ, ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч нарт зохион байгууллаа.
2023-01-13

Зудад өртсөн сумын тоо 15 болж нэмэгдэв

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийг тогтмол үнэлж байгаа аж. Тус газраас гаргасан мэдээллээр өдгөөесөн аймгийн 15 сумд цагаан зуд болж байна. Зудад өртсөн сумын тоо хэдхэн хоногийн өмнө 13 байсан бол ийнхүү хоёроор нэмэгджээ.
2023-01-13

Гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 89 гарсан бол, хулгайн хэрэг 24, хүний биед халдах хэрэг 56 гарсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж, 141 хүнийг эрүүлжүүлжээ.
2023-01-13

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх сөхвөөс..
2023-01-13

 ОББҮХ-ны нарийн бичгийн даргыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт шалгаж байна

Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, өнгөрсөн лхагва гарагт гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн аж.
2023-01-13

 Хахууль авч АШУҮИС-д оюутан элсүүлсэн албан тушаалтанд торгох ял шийтгэв

ШУҮИС-д аргазүйч асан, өдгөө хувийн нэгэн лаборатори байгуулан ажиллаж буй Л.Төмөрсүх нь А.М-г тус сургуулийн хүний их эмчийн ангид элсүүлэхээр амлаж, ээж Б.Б-ээс нь 2020 оны наадмаар нийт таван сая төгрөг эхнэрийнхээ дансаар дамжуулан авснаа хүлээсэн байна. Мөн А.С-г дээрх сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэхийн тулд П.П гэдэг хүнээр дамжуулж эхнэрийнхээ дансаар долоон сая төгрөг авсан нь тогтоогдсон гэнэ.
2023-01-13

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой тохиож байна

 Анх 1922 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.
2023-01-13

Ажил олгогчид үзүүлдэг нийгмийн даатгалын хөнгөлөлтийг гурван жилд нэг удаа 15 хувиар олгоно

Ажил олгогчид үзүүлдэг НД-ын хөнгөлөлтийг гурван жилд нэг удаа 15 хувиар олгоно
2023-01-13

Цасанд суусан 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний амийг аварчээ

Тухайлбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Залаатын даваа” гэдэг газар ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5 зорчигчтой  “Бонго-3” загварын ачааны автомашиныг, буцах замдаа “Цагаан давааны хөтөл” гэдэг газар цасанд суусан 38 зорчигчтой, 11 автомашиныг татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2023-01-13

17 сая төгрөгийн ном хандивлалаа

НҮБ-ын Хүн Амын Сангаас орон даяар хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа 31 Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Түр Хамгаалах байруудад оюуны хөрөнгө оруулалт болох 17 сая төгрөг бүхий 28 төрлийн шинэ сонирхолтой номуудыг гардуулав. Эл үйл ажиллагаа өчигдөр НҮБ-ын төв байранд  болсон юм.
2023-01-13

Ихэнх нутгаар цасаар шуурч хүйтний эрч эрс чангарна

13-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2023-01-13

Хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөжээ

Ховд аймгийн Мянгат сумд энэ сарын 7-8-нд шилжих шөнө 53 настай иргэн Ц хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөжээ
2023-01-12

Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий календарчилсан төлөвлөгөөний төслийг батлав

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр (2023.01.12) хуралдлаа. Хуралдааны эхэнд Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий календарчилсан төлөвлөгөөний төслийг батлав. Төлөвлөгөөнд зөвлөлдөх санал асуулгын үе шат бүрийг зохион байгуулах хугацааг товложээ.
2023-01-12