Монголын хөл бөмбөгийн дээд лигийн 2025-2026 оны улирлын хаалтын ёслол болоход есөн баг өрсөлдөж, 103 тоглолтын дараа аварга болон шагналт байрын эздээ тодруулсан юм. Эрэгтэйчүүдийн багаас улирлын турш тогтвортой, өндөр амжилт үзүүлсэн “Улаанбаатар” клубийнхэн тэргүүлэв. Сүү лийн тэмцээнд тэд “Дэрэн” багийнхантай тоглосон. “Дэрэн”гийнхэн хожиж байж дэд байрт дэвших тул эхнээсээ нягт тоглолт үзүүлж М.Батхишиг, Х.Тэмүүлэн нарын гоолоор эхний үед 2:0-ээр тэргүүлсэн. Тоглолтын II үед Б.Өсөх-Ирээдүй торгуулийн цохилтоос гоол оруулан, улирлын 17 дахь гоолоо бүртгүүлж, 3:0 болгов. Харин “Улаанбаатар” багийн мэргэн бууч О.Мижиддорж талбайд солилцоогоор орж ирснээр хоёр гоол эсрэг багийн хаалганд оруулж тооны харьцааг ойртуулсан. Тэрбээр энэ улиралд нийт 19 гоол оруулж, мэргэн бууч дын жагсаалтыг хошуучлав. Гэсэн ч “Дэрэнчүүд” эцсийн мөч хүртэл сайн хамгаалж, 22 тоглолтоос 14 хожил, гурван тэнцээ 45 оноотой улирлыг дуусгаж, хүрэл медаль хүртлээ. “Улаанбаатар” багийн хувьд 22 тоглолтоос 17 хожил, хоёр тэнцээ авч нийт 53 оноотой аваргын цомыг гурав дахь удаагаа өргөхөөр болсон. Тэд энэ улирал 82 гоол оруулжээ. Тэгвэл “Централ сталлионс” багийнхан “Хангарьд”-ын тоглогчдыг хожиж, дээд лигийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Тэмцээний эхний хагаст багууд гоолгүй тэнцэж, II үед “Централ сталлионс”ынхноос К.Лукас гоол оруулж, багтаа хожил авчирснаар оноог 1:0 болгож, Азийн тэмцээнд оролцох эрхийг авав. Тус багийнхан улирлын 22 тоглолтоос 14 хожил, дөрвөн тэнцээ нийт 47 оноо авч, дэд байрт шалгарсан билээ.
Хамгийн цэвэр тоглолттой багийн шагналыг улирлын турш хамгийн цөөн шар болон улаан хуудас авсан “Дэрэн” клубийн тоглогчид гардсан. “Шилдэг хаалгач”-аар “Улаанбаатар” клубийнхнээс Э.Мөнх-Эрдэнэ, “Шилдэг хамгаалагч”-аар Г.Бат-Оргил, “Шилдэг довтлогч”-оор О.Мижиддорж, “Шилдэг хагас хамгаалагч”-аар “Дэрэн” клубийнхнээс Б.Батмөнх тодров. Улирлын турш тэмцээнийг дэнсэлсэн Б.Хаш-Эрдэнэ “Шилдэг шүүгч”, Б.Эрдэнэгомбо “Шилдэг туслах шүүгч” болсон юм. Дээд лигт эмэгтэйчүүдийн долоон баг өрсөлдсөнөөс “Хараацай” багийнхан 12 тоглолт хийж, есөн хожин, хоёр тэнцэж, нэг хожигдсон ч 29 оноотой хүснэгтийг тэргүүлэн лигийн аваргаар шалгарсан байна.