Өрлөг жанжин Боорчуг туульсын найраглалд “амилуулжээ”
Ахмад зохиолч, яруу найрагч Д.Түмэндэмбэрэл “Өрлөг жанжин хүлэг баатар Боорчу” хэмээх туульсын найраглалын номоо уншигчдад өргөн барьжээ. Уг найраглал 15 бүлэгтэй бөгөөд Боорчугийн талаарх түүхэн баримтуудыг судлаач, зохиолчдын бүтээлээс цуглуулан харьцуулан дүгнэлт хийж, уран сайхны аргаар шүлэглэн бичсэнээрээ онцлогтой аж. Боорчугийн хүсэл тэмүүлэл, амьдралын зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга, туулсан замнал зэрэг нь Тэмүүжинийхээс нэг их хол биш, бараг зөрүүгүй гэдгийг яруу найрагч тодотгожээ.
2025-03-18
Ойн 840, хээрийн 1.3 сая га талбай түймэрт өртжээ
Нийслэлийн есөн дүүрэг, 20 аймгийн 41 суманд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 80 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид 17 иргэний амь аварчээ.
2025-03-18
УИХ-ын хаврын чуулган гишүүдийн 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ
УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган өчигдөр 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцсон юм.
2025-03-18
Бэлэг авах нь авлига биш гэж үү
Нийтийн албан тушаалтан хэн нэгнээс үнэтэй бэлэг авч, түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр зарлах нь зохистой үйлдэл биш. Зөвхөн төрийн албан хаагч ч биш, хувийн хэвшлийн, бизнесийн байгууллагын ажилтан ч бусдын бэлгийг шууд авах нь соёлгүй, ёс зүйгүй үйлдэл. Үүнийг олон улсад gift policy буюу бэлэг хүлээн авах соёл хэмээн тодорхойлдог аж. Харин манайд ийм ойлголтыг төдийлөн мэддэггүй, бэлэг өгөх, авах нь хэвийн үзэгдэл, Монголын “сайхан” уламжлалд тооцогдсоор байна.
2025-03-18
18-29 насныхны 14.1 хувь нь цэргийн алба хаажээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол цэргийн өдрийг угтаж, эрэгтэйчүүдийн талаарх сонирхолтой мэдээлэл хуваалцлаа. Тухайлбал, эрэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэрийг урьдын адил Бат-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн нар “хошуучилж” байна. Сонирхуулахад, Эрзориг нэртэй 42, Эрэмгий 15, Цэрэгээр дуудагдах 14 хүн байдаг аж.
2025-03-18
“Төсвийн болон төлбөрийн тэнцлийн хос алдагдал үүсэх эрсдэл нүүрлээд байна”
Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи хамтран өчигдөр хэвлэлийн хурал хийж, манай улсын эдийн засаг хүндхэн байгааг анхаарууллаа. Өнгөрөгч онд банкны салбарын үзүүлэлтүүд тогтвортой, зээл олголт 37 хувийн өсөлттэй, чанаргүй зээлийн харьцаа сүүлийн 15 жилийн доод хэмжээнд хүрчээ
2025-03-18
Англиар унших, мэтгэлцэх тэмцээнд 6000 сурагч оролцлоо
Засгийн газрын тогтоолоор “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдын дунд “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар-2024” төсөл, арга хэмжээг зохион байгуулжээ.
2025-03-17
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг нийслэлийн ЗДТГ, Монголын хуульчдын холбооныхон хамтран энэ сарын 19-нд зохион байгуулна. Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой уг өдөрлөгийг сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж хэвшээд буй билээ.
2025-03-17
Мопед, суррон, скүүтерээс унаснаас 532 хүн гэмтжээ
Сүүлийн үед скүүтер, дугуй түрээсийн үйлчилгээ нэлээд өргөжиж, хэрэглэгчдийнх нь тоо өсөөд буй. Энэ нь түгжрэлийн үед цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой ч скүүтер, суррон, мопедоос унаж гэмтэх тохиолдол их байгааг ГССҮТ-өөс мэдээлсэн юм.
2025-03-17
Гадаад худалдааны ашиг 49.9 хувиар буурчээ
Манай улс энэ оны эхний хоёр сард 116 улстай гадаад худалдаа хийснээр нийт бараа эргэлт 3.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ хугацаанд хоёр тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, 1.7 тэрбум ам.доллартой тэнцэхүйцийг импортолжээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 294 сая ам.долларын ашигтай гарав.
2025-03-17
Боловсролын зээлийн санд өртэй 14 мянга гаруй иргэнийг “хар жагсаалт”-д оруулна
Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгээр гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй хүмүүсийн мэдээллийг энэ сард багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхээр ажиллаж байгааг дээрх сангаас мэдээллээ.
2025-03-17
800 сурагчийг усанд сэлэлтээр хичээллүүлнэ
Чингэлтэй дэх ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчийг усанд сэлүүлж сургахаар болсныг дүүргийнх нь Засаг дарга Н.Мандуул мэдээлэв. Үүний хүрээнд өнгөрсөн сард 200 сурагчийг усанд сэлүүлж сургасан байна.
2025-03-17