Нийслэлийн иргэд шавар, шалбаагтай, эвдэрхий замаар алхаж байна
Нийслэлийн иргэд үргэлж л хэзээ, хаанаас, юу дээрээс уначих бол гэсэн айдастай, гэрлийн шон сүлжиж, арзайж сарзайсан цахилгааны утас тойрон, шороо, тоос, шавар, шалбаагт баригдсан замаар туучдаг.
2025-03-13
Энэ жилийн анхны бороо нийслэлд орлоо
Монгол орны зарим нутгаар уржигдраас эхлэн хур тунадас орж, цаг агаар муудан, цас болон шороогоор шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан
2025-03-12
Менингококкоор дахин нэг хүүхэд өвчилжээ
Менингококкт халдварын дахин нэг тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр уржигдар баталгаажууллаа. Энэ нь 2025 оны хоёр дахь тохиолдол болж буй аж. Уг тохиолдол нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн гэнэ.
2025-03-12
Дорнод аймагт дахин хээрийн түймэр дэгджээ
Энэ он гарснаас хойш таван аймгийн 12 сумд ой, хээрийн 15 удаагийн түймэр бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) -аас мэдээлэв. Ингэж богино хугацаанд ийм олон удаагийн түймэр бүртгэгдсэн тохиолдол сүүлийн дөрвөн жилд гараагүй гэнэ.
2025-03-12
Х.Нямбаатарын дансыг нь битүүмжлэх захирамж шүүхээс гаргалаа
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболдын захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын эд хөрөнгө, мөнгө болох нэг тэрбум төгрөгийг битүүмжлэхээр болжээ.
2025-03-12
“Хүний эрхийн боловсролд” номын булан нээлээ
Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын төв номын санд “Хүний эрхийн боловсролд” номын буланг өчигдөр нээлээ. Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн үндэсний хороо, “Нээлттэй нийгэм форум”, “Эмнести интернэшнл” байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд уг ажлыг гүйцэтгэсэн байна. Монгол, англи хэлээр бичсэн, 426 нэрийн 1401 ном, сэтгүүл, гарын авлагыг уг буланд багтаасан аж.
2025-03-11
Хотын өнгө үзэмжийг гутаасан бол хариуцлага хүлээлгэх нь
Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, зөрчлийг арилгуулах ажлыг эхлүүлснээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр мэдээлэв. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эл ажлыг есөн дүүргийн нутаг дэвсгэрт ирэх тавдугаар сарын 10 хүртэл хэрэгжүүлэх гэнэ.
2025-03-11
Манзуширын амны 30 га талбайд ойн цэвэрлэгээ хийж байна
Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн 30 га талбайд ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт хийж байгаа талаар тухайн хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Иймд тус бүсэд зөвшөөрөлгүй зорчихгүй байх, модонд дарагдах эрсдэлээс сэргийлэхийг ууланд алхагч, аялагчдад анхааруулав.
2025-03-11
Улаанбурхан өвчний ес, 10 дахь тохиолдол бүртгэгдэв
Улаанбурхан өвчний ес, 10 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр мэдээлэв. Уг өвчин дэгдсэн Вьетнам улсад аялсан нэг хүүхэд халдвар авсныг өнгөрсөн хоёрдугаар сард баталсан нь энэ оны анхны тохиолдол болсон билээ. Түүнээс хойш гадаадад аялаад ирсэн дөрвөн хүүхэд улаанбурхнаар өвчилсөн.
2025-03-11
Эрчим хүчний реформын үр дүнг тандан судална гэв
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж нар иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн талаар өчигдөр мэдээлэв.
2025-03-11