Монголын байт харвааны улсын шүүгч, ОУХМ Ч.Мөнхцэцэгийгспортын салбарт танихгүй хүн ховор. Спортын талбарт карьераа өндөрлүүлж, дасгалжуулагч, шүүгчийн замналд хөл тавьсан тамирчин олон бий. Тэрбээр тэдний нэг. Хүүхэд байхаасаа байтхарваагаархичээллэж, өдий хүртэл тууштай нөхөрлөсөн түүнд оролцоогүй, дэнслээгүй тэмцээн хуруу дарам. Шигшээ багийн тамирчин байхдаа олон улс, тив, дэлхий, оюутны универсиад наадамдулсаа төлөөлж цэц сорьсон бол одоо дотоодын томоохон тэмцээнүүдийг дэнсэлж, шилдэг тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна.
-Дотоодын хамгийн олон тэмцээн зохион байгуулдаг холбоо бол Монголын байт харваа. Заалны тэмцээнүүд өндөрлөж, гадаа талбайнх удахгүй эхлэх нь. Танд тухтай амардаг өдөр ховор байдаг бололтой.
-Зааланд болдог тэмцээн өнгөрсөн сарын сүүлээр өндөрлөсөн. Үндэсний цэцэрлэгт хүрээ лэн дэх байт харвааны 360 талбайд “Amateur ar¬chery cup” тэмцээний II дахь цуврал энэ сарын 25-нд эхэлнэ. Дараа нь хүүхдийн зуны спортын наадмын тэмцээнтэй. Энэ жил байт харвааны 23 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс олонх нь гадаа талбайд 6-8 дугаарсарын хооронд болно. Шигшээ багийн тамирчид БНСУ-д энэ сард зохион байгуулах олон улсын тэмцээнд цэц сорихоор бэлтгэлээ базааж байгаа. Тус тэмцээнийг олон улсын шүүгчдээс Э.Саруул дэнслэх юм. Би 18 настайдаа байт харваагаар хичээллэж, 2011 онд болсон Азийн наадмаар ОУХМ цол хүртсэн. Шигшээ багийн тамирчин байхдаа Монголын байт харвааны холбооны менежер, 2016 оноос шүүгч болж, улмаардасгалжуулагчаар ажилласан.
-Тамирчдыг дасгалжуулахын зэрэгцээшүүгчээр ажиллах амаргүй. Та одоо ажилдаа хэдийн гаршсан биз ээ?
-Тамирчин байхад дасгалжуулагчид шүүлтийн талаар онолын хичээл заадаг тул тодорхой хэмжээний мэдлэгтэй болдог. Гадаад, дотоодын өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцдог байсан туршлага минь хожим шүүгч болоход багагүй нөлөөлсөн. Өмнө нь тамирчны өнцгөөс шүүгчдийг дүгнэдэг байсан бол сургалтад сууснаар харсан зүйлээ дэлгэрэнгүй мэдэж, мэдлэгээ ч ахиулсан. Байт харваа хэмжигдэхүүнтэй спортын төрөлд багтдаг. Тиймээс шүүлт нь нарийн. Миний хувьд тамирчин байхдаа бүхнийг эхнээс нь сурч, холбоонд ажиллахын зэрэгцээ суралцаж явсаар шүүгчийн гараагаа эхлүүлсэн. Сүүлийн үед тэмцээний шүүлтийн дүрэмд томоохон өөрчлөлт ороогүй ч зарим нэг заалтыг өөрчлөх талаар яригдаж буй юм билээ.
-Эгч тань байт харваагаар хичээллэх саналыг танд анх тавьсан гэж сонслоо.
-Тийм ээ. Эгч нэг өдөр “Чи спортод сонирхолтой шүү дээ, байт харваагаар хичээллээч” гэж зөвлөлөө. 1999 оны арваннэгдүгээр сард тамирчид бэлтгэл хэрхэн хийдгийг харахаар “Нийслэл өргөө” клубийг зорив. Зааланд хүчний бэлтгэл хийж буй залуусыг хараад “Энэ спортоор хичээллэхэд хүчний бэлтгэл хийдэг л юм байх даа” гээд гайхаж билээ. Нум татахад их хүч гаргадгийг өмнө ньтөсөөлөө ч үгүй явсан. Үүнээс хойш тус клубт Ц.Жамсранжав дасгалжуулагчийн удирдлагад хичээллэсэн түүхтэй. Багш бие бялдрыг минь ерөнхийд нь ажиглан, гарын хуруу, хөл хараад “Байт харваагаар хичээллэхэд тохирохоор чац урттай, биерхүү хүүхэд байна” гэж их олзуурхсан. Тэр өдөр надад “Чиний татах хүч чадалд энэ нум таарна. Үүгээр харва” гээд үндэсний сур шиг үргэлжилсэн модон нум өгөв. Надаас түрүүлж хичээллэсэн үеийн хүүхдүүд салж, угсардаг нумаар бэлтгэл хийнэ. Нөгөө нумаа бариад автобусанд суухаар хүмүүс гайхаж их хардаг сан. Тухайн үед бусдаас онцгой нумаар харваж байгаа мэт санагдаад “Багш аа, салдаг нумтай болъё” гэдэг байв. Тэр үед одоогийнх шиг техник хэрэгсэл олдоцтой байгаагүй. Сум бол бүр олдохгүй, ховор нандин зүйлийн нэг байсан. Тамирчин бүрийн татах хүчээс хамаараад хөнгөн, хүнд сум бэлтгэлийн үед хэрэг болдог. Ах нараасаа сумыг нь гуйж аваад олон улсын тэмцээнд оролцожбайсан минь сэтгэлд үлджээ.
-Тэдний хэрэглэдэг сум таны нумд хүндэднэ. Өөрт баймгүй хүч гаргаж харвах хэцүү санагддаг байв уу?
-70 метрийн зайд тэр дээр хараалж байгаад л харвана. Санаанаас гардаггүй нэг хөгжилтэй дурсамж байдагюм. Төв аймагт болсон тэмцээнд оролцож байтал ах нар “Чи дээр хараалж байгаад харва” гэв. Би ч хэлснээр харватал аравч дээр бус, талбайн цаана байгаа айлын байшингийн дээврийг оночхож билээ. Тэр үеийг бодвол өнөөгийн тамирчид өөртөө тохирсон нум, сум захиалаад авах боломжтой болсон. Техник хэрэгсэл олдохгүй, тийм хэцүү үед ур чадвараа хөгжүүлж, өөрийгөө сорьёгэсэн хичээл зүтгэл минь намайг урагшлуулсан гэж боддог. “Нийслэл өргөө” клубийн захирал Д.Ганзориг клубийнхээ тамирчдыг амжилт гаргуулахын төлөө анхаарал хандуулж, томоохон хөрөнгө оруулалт хийсэн юм. Чанартай техник хэрэгслээр бэлтгэл хийж байж ур чадвар нь ахина гэдгийг мэддэг тул биднийг нум, сум авахад дэмжлэг үзүүлдэг байлаа. Аав, ээж, ах, эгч нар минь тусалж, дэмжсэний ачаар БНСУ-д 2003 онд болсон оюутны универсиад наадамд оролцсон. Тамирчин хүн сайн дасгалжуулагчтай байсан ч техник хэрэгсэл тааруу бол амжилт гаргах амаргүй. Багш минь тамирчидтайгаа нэгбүрчлэн тулж ажиллахдаа спортын мастер, ОУХМ цолд хүргэнэ гэсэн зорилготой хичээж ажилладаг байсан. Бүр нум, сумтай болгож, гадаадын тэмцээнд оролцуулахын тулд томоохон компаниудын хаалгыг татаж, удирдлагатай нь хүртэл уулзсан удаа цөөнгүй. Шавь нарынхаа ирээдүй, амжилтын төлөө багшийгаа тэгж их хичээж буйг хараад бахархдаг байлаа.
-Оюутны универсиад наадам олимпоос дутахааргүй болдог байсан гэж тантай хамт оролцсон тамирчид нэг бус удаа дурссаныг саналаа.
-Тус тэмцээнд оролцуулахаар улс бүр шилдэг тамирчдаа илгээдэг. Гадаадын томоохон тэмцээнд эх орноо төлөөлж оролцоно гэдэг ховор боломж, бас өндөр хариуцлага. 2002 онд хөл бөмбөгийн ДАШТ болсон Цэнгэлдэх хүрээлэнд универсиад наадмын нээлт, хаалт үзэх мөч амьдрал минь сайхан дурсамж үлдээсэн. Тэр тэмцээн олон зүйлийг ухааруулж, мэдрүүлсэн шүү. Үеийнхээ шилдгүүдийг хараад хойшид тэдэн шиг бэлтгэл хийж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэйг, наанадаж ОУХМ цолтой болж, амжилт гаргасан тамирчдын оноонд дөхөж очихын тулд илүү хичээх ёстойг ойлгосон.
-Гадаадын тамирчид манайхны нумыг хараад гайхдаг байсныгөмнө нь дуулсан л даа.
-Оюутны универсиад наадамд 1980-аад оны үед хэрэглэдэг байсан нум, сумтай оролцохыг гадаадын тамирчид харчхаад “Өө, энэ хэдэн онд үйлдвэрлэсэн нум бэ” гэж шоолонгуй асууж, зургийг нь хүртэл авч байлаа. Тухайн үед бид байгаа боломжоороогайгүй гэсэн нум, сумтай оролцсон нь тэр шүү дээ. Хэдий тийм нумтай ч ур чадвараа ахиулахад амжилт хэзээ нэг өдөр гаргана гэсэн бодолтой байсан. Тэмцээнд оролцохын тулд тамирчид хувиасаа зардлын мөнгө гаргасан. Ирж, очих л зардлын мөнгөтэй явсан болохоор финалын тэмцээнийг дуусгалгүй нутаг буцаж байв.
-Монголын байт харваачдаас дэлхийн болон паралимпийн аварга, Азийн наадмын алтан медальтан төрсөн шүү дээ.
-Англид 1971 онд зохион байгуулсан ДАШТ-д Монголын байт харваачдаас Гавьяат тамирчин Д.Дэмбэрэл гуай түрүүлж, хойч үеийнхэндээ амжилтын жим гаргасан. Бээжинд 2008 онд паралимпийн наадам болоход Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав ах түрүүлж, “Ханжоу-2022” Азийн наадамд ОУХМ Б.Отгонболд алтан медаль хүртсэн бахдам амжилт бий. Шигшээ багийнхан 2012 оноос эхлэн олимпын наадмыг өнжилгүй оролцлоо. Тэр жил “Лондон-2012”-тОУХМ Б.Урантунгалаг, Ж.Гантөгс, “Токио-2020”-д Б.Урантунгалаг, Б.Отгонболд, “Парис-2024”-тБ.Отгонболдцэц сорилоо. Парисын олимпын байт харвааны тэмцээнийг зурагтаар үзэж суухдаа тамирчдын харвах талбай, техник хэрэгсэл, аюулгүй байдал, харвах техник, сумны тусгал, шүүгчийналдаа, шүүлтийн дүрэм гээд олон зүйлийг харж, ажиглаж анзаарсан.
-Сүүлийн жилүүдэд өмнөд хөршийнхөн байт харваагаар тэргүүлэх болсноор тив, дэлхийн тэмцээнд эхний гурван байрт шалгарч байна.
-Өндөр амжилт үзүүлэхэд спортын бүх төрөлд сайн тамирчид бэлтгэх улсынх нь бодлого, хөрөнгө мөнгө харамгүй зарцуулдаг дэмжлэг, гадаадын туршлагатай дасгалжуулагчдыг эх орондоо урьж, тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг хийлгэж байгаазэрэгньсалшгүйхолбоотой. Тэд хойшид хүчтэй өрсөлдөнө. Азийн орнуудаас спортыг тултал нь дэмждэг улс гэдгээ Хятад дэлхийд олон зүйлээр харуулж байгаа. Тиймээс АНУ-ын Лос-Анжелес хотод 2028 онд зохион байгуулах зуны олимпын наадамд хүчирхэг баг бүрдүүлж, оролцуулах болов уу.
-Та тамирчны карьераа арай л эрт өндөрлүүлсэн санагддаг. Цаашид үргэлжлүүлэхболомж байсан шүү дээ.
-2012 оны олимпын цикл дууссаны дараа тамирчны карьераа өндөрлүүлсэн. Дараа жил нь Монголд Азийн гран при тэмцээн болоход зохион байгуулагчидтай холбооныхоо арын албанд ажилласан юм. Манайхан холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртэж, эрэгтэйчүүд багийн харваанд дэд байр эзэлж байв. Холбооны удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд нээлт, хаалтын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, сайн ажилласан нь олон орны тамирчдад таалагдсан. Би тамирчин байхдаа гран прид цөөнгүй оролцсон ч тийм өндөр хэмжээнд зохион байгуулахыг хараагүй. Оюутны ДАШТ-ийг мөн улсдаа 2016 зохион байгуулахдаа финалын харвааг Сүхбаатарын талбайд хийсэн нь хүмүүсийн сонирхлыг их татсан. Тухайн үед үзэгчид “Байт харваа ийм гоё спорт гэдгийг тэмцээн үзээд мэдлээ. Манай улс томоохон тэмцээн зохионбайгуулаххэмжээнд хүрсэн байна. Спортын тэмцээнүүд болдог ч Сүхбаатарын талбайд зохион байгуулахыг хараагүй. Түрүүлсэн тамирчдад медаль гардуулахыг төв талбайгаас анх удаа харах сайхан санагдлаа” гээд сэтгэл өндөр хүлээж авч, сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын стандартад нийцсэн талбайтай болсон нь тамирчдын ур чадварт нөлөөлж, амжилт гаргаж эхэлсэн. Та үүнтэй санал нэг байна уу?
-“Дайчин чанар-тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайтай болсноор тамирчдын бэлтгэл, ур чадвар сайжирч, олон улсын тэмцээнд амжилттай оролцох болсон. Уг талбайг байгуулахад холбооны удирдлага, хамт олон, дасгалжуулагч, шүүгч, тамирчин, хөгжөөн дэмжигч гээд олон хүн гар, бие оролцсоныг дурдах нь зүйтэй. Тухайн үед Удирдах зөвлөлийн гишүүн байсан С.Эрдэнэболдын санаачилга, энэ спортыг улсдаа хөгжүүлэхээр зорьсон олон нийтийн дэмжлэг, аж ахуйн нэгж, салбар байгууллагуудын хандиваар боссон. Тамирчид, дасгалжуулагч бэлтгэл хийхийн хажуугаар будах, цемэнт зуурч, зөөх гээд халуунд халж, хүйтэнд хөрч завгүй ажилласан. Тэр жилээ талбайн нээлтийг хийж, дотооддоо улсын томоохон тэмцээн зохион байгуулахад олон тамирчин цол, зэрэг хүртэж байлаа. Жилд 19 спортын цолтон төрж, өмнө нь байгаагүй дээд амжилт тогтоосон. Тухайн холбоо бэлтгэлийн талбайтай байхад тамирчид нь богино хугацаанд ур чадвараа хэрхэнахиулж, амжилт гаргаж болдгийг тэр тэмцээн харуулсан даа.
-Та ҮБТДС-ийг эмчилгээ, арга зүйч мэргэжлээр төгссөн юм билээ.
-Тийм ээ. Төгссөнийхөө дараа магистр хамгаалж, Удирдлагын академид үргэлжлүүлэн сурсан. Тэр үед дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ тамирчдаа бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулах, хичээлдээ суух гээд завгүй гүйдэг ч төлөвлөсөн зүйлээ амжуулахаар цаг хугацаатай уралддаг байлаа. Дасгалжуулагч юм юмны захтай байх ёстой. Спортын салбартай ойр эмчилгээ, арга зүйч мэргэжлээр суралцсанаа оносонгэж боддог. Тамирчдаа ядарвал дусал, тариаг нь хийнэ, бэлтгэл сургуулилалт, нойр хоол, амралтаа хэрхэн зохицуулах талаар зөвлөдөг. Тэмцээнтэй өдрүүдэд гар, хөл, мөрний булчинд нь массаж, бариа хийнэ. Гадаадын тэмцээнд тамирчдаа оролцуулахдаа аль болох бага зардал гаргахыг хичээдэг. Тэднийгээ дасгалжуулахаас гадна шаардлагатай үед хоол, цайг нь хийдэг тогооч нь болно шүү дээ.
-Хилийн дээс цөөнгүй алхсан танд мартагдахааргүй дурсамж үлдээсэн тэмцээн нэгээр тогтохгүй бий дээ.
-АНУ-д болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд эмэгтэйчүүд багаараа хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчидтай өрсөлдлөө. Тухайн үед нийлбэр онооны дүнгээр тооцдог байсан юм. Тэдэнд цөөн оноогоор ялагдахад бидний шар хөдөлж, “Дараа ньта нараас даагаа нэхэж, заавал ялна даа” гээд ярилцсан юм. Америк Монголоос 15 цагийн зөрүүтэй. Олон цаг нисэж, ядарч очсон тул цагийн зөрүү амжилт гаргахад нөлөөлсөн. Медалиас мултарч, сэтгэл гонсгор ирснийхээ дараа манайхан Иранд зохион байгуулсан Азийн АШТ-д оролцохоор явсан. Тэнд шигшээ наймд “Дэлхийн цом”-д хожсон Хятадын тамирчидтай дахин таарахад Б.Урантунгалаг эгч “Дэлхийн талыг эзэлж явсан монголчууд яагаад тэдэнд ялагдах ёстой гэж. Гурвуулаа зорилгоо одоо л биелүүлнэ шүү” гэв. Монголын тамирчид тивийн тэмцээнд өмнөд хөршийнхнийг хожно гэдэг том амжилт. Зургаан тэрбум хүнээс шалгарсан шилдэг харваачдыг буулгаж авна гэдэг бараг л боломжгүй зүйл шүү дээ. Гэхдээ бид амлалтаа биелүүлсэн. Аваргын төлөө Японы шигшээтэй өрсөлдөж, Иранаас мөнгөн медальтай ирж байлаа. Тэр өрсөлдөөн надад тамирчин хүн хаана ч очсон орчин нөхцөлд нь хурдан дасаж, цагийнзөрүүг гаргах ёстойг сайтар ойлгуулсан.
-Спортоос сурсан дадал амьдралд ч хэрэг болдог биз?
-Тэгэлгүй яах вэ. Байт харваа сэтгэл зүйн спорт. Өрсөлдөгчөө бус, өөрийгөө ялан дийлсэн цагт амжилт гаргадаг. Анхаарлаа сайтар төвлөрүүлж харвадаг болохоор сэтгэл хөдлөлөө барьж сурсан. Аливаа зүйлд няхуур нямбай хандаж, олон талаас ньэргэцүүлэн бодсоны эцэст шийдвэр гаргадаг. Буурьтай, суурьтай, өндөр мэдрэмжтэй, оройн зайн тооцоололтой байхыг энэ спортоос сурдаг. Байт харваагаар хичээллэдэг хүүхдүүд хичээлдээ сайн байдаг. Анхаарал төвлөрөл нь сайжрахаар алдаа бага гаргана. Эцэг, эх, гэр бүлийнх нь төлөвшүүлж чадаагүй хүмүүжлийг спорт олгодгоороо давуу талтай.
-Багшийг тань алсын бодолтой, өвөрмөц арга барилтай, зэмлэхээсээ илүү зөвлөдөг гэж тэр үед хамтарч ажилладаг байсан хүмүүс ярихыг цөөнгүй сонссон.
-Би багшийнхаа удирлагад байт харваагаар 10 жил хичээллэхдээ сурч, мэдсэн зүйл их. Тэрбээр шавь нарынхаа зан чанар, бие, сэтгэл зүйн онцлогт тохируулан бэлтгэл хийлгэж, онолын хичээлийг заадаг байсан нь хожим шүүгч болоход их нөлөөлсөн. Тамирчдынхаа амжилтын төлөө маш их зүйлийг судлан, ажиглалт, дүгнэлт хийж тэмдэглэдэг. Тэр үед бичиж үлдээсэн зүйлүүд нь одоо архив болж байна. Намайг ҮБТДС-д сурдаг байхад хэзээ нэгэн цагт хэрэг болно гэсэн бодлоор маш их зүйлийг заасан. Туслах дасгалжуулагчтай хэрнээ л намайг “Алив Мөнхцэцэг ээ, нумны хөвчийг ингэж ороодог юм. Ирээд хар. Түүнийхийг одоо ороогоод өг” гээд байсхийгээддуудна. Тухайн үед багшийгаа сайн ойлгохгүй, сав л хийвэл намайг зарах гэх юм гэж боддог байж билээ. Багш намайг эртнээс бэлдэж, дасгалжуулагчийн оролцоогүйгээр нумаа тохируулан, хөвч, хөөлүүрийг нь ороож сурах хэрэгтэйг бага багаар заадаг байсныг хожим мэдсэн.