Ц.Даваацэрэн, С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг харьяалал зөрчиж шилжүүлсэн гэж шүүх дүгнэв
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан, дараа нь “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хэсэг хугацаанд хашаад 2024 оны хавар тэтгэвэртээ гарсан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар удирдан хийлээ. Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Ц.Даваацэрэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6-2.3-ын “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан”, 22.1-2-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 22.10-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна.
2025-10-24
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, орлогч дарга О.Оджаргал, тус газрын Барилга, байгууламжийн ашиглалт бүртгэлийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хэлтсийн дарга асан Т.Эрдэнэтуяа, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн, Хотын стандарт, хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан М.Дунгармаа нарынгэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн билээ. Т
2025-10-23
Цэнэглэж байсан утастайгаа усанд орсноос цахилгаанд цохиулж амиа алджээ
Гар утсаа уртасгагч залгуурт залган цэнэглэж, усанд орсноос болж цахилгаанд цохиулан нас барсан харамсалтай явдал өнгөрсөн ням гарагт Чингэлтэй дүүрэгт гарчээ. Тус дүүргийн нутаг, “Тэнгис” кинотеатрын ойролцоох нэгэн орон сууцад амьдардаг Д гэх 19 настай эмэгтэй ийм болчимгүй үйлдэл гаргаснаас цаг бусаар амиа алдсан гэнэ.
2025-10-22
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг цагдан хорих санал хүргүүлэв
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг Налайх дүүргийн VI хорооны нутаг, Тэрэлжийн гүүр орчимд явж байхад нь цагдаагийнхан өчигдөр саатуулжээ. Улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг нь шалгаж буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэнд яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэсүхийг хүлээлгэж өгсөн гэнэ.
2025-10-17
Шүүгч, түүний туслахад хахууль өгөхийг завдсан эмэгтэйд зургаан сар хорих ял шийтгэлээ
Холбогдсон хэргээ өөртөө ашигтай шийдвэрлүүлэхийн тулд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч, түүний туслахад хахууль өгөхийг завдсан “Укасан” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Уртнасангийн гэм буруутай, эсэхийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцлээ. Тэрбээр иргэн Т.М-д Арцатын аманд удахгүй барьж дуусах гэж буй хувийн сууц (хаус)-ыг хямд үнээр зарна хэмээн зургаан автомашин 120 сая төгрөгөөр үнэлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм байна.
2025-10-16
Телеграмаар даалгавар гүйцэтгээд нэг өдрийн дотор 87 сая төгрөг залилуулжээ
Иргэдийг цахим орчинд залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд байнга сэрэмжлүүлэг нийтэлж буй ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Хүмүүс ч амар хялбар аргаар, гэртээ утсаа оролдож суугаад л мөнгө олчихно гэж итгэн элдэв даалгавар гүйцэтгэж, сугалаа, мөрийтэй тоглоомд дэнчин тавьж, компьютерын цаанаас дүр нь харагдахгүй хэн нэгний данс руу их хэмжээний мөнгөө шилжүүлээд алдсаар байна.
2025-10-10
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд 23.8 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг прокурор, мөрдөх байгууллагад байгуулан шалгаж байв. Уг ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, хуулийн гурван этгээдийг яллагдагчаар татсан аж. Тэдгээрээс 108 хүн, хуулийн гурван этгээдийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
2025-10-07
З.Санждорж лам анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эдэлнэ
“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав нарт холбогдох хэргийг Улсын дээд шүү¬ хийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзлаа. Тэдний дөрвөн өмгөөлөгчийн Дээд шүүхэд хандан гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, энэ хуулийг ноцтой зөрчсөн, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой биш гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн учраас ийн шийдвэрлэжээ.
2025-10-06
Кёкүшюзан Д.Батбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Т.Баясгаланг цагаатгав
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-10-02