УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаанд цагдан хориод байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохи рол учруулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ком пани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн”, 22.10-1-ийн нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөж сөн гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр хуучнаар “Мон голросцветмет” буюу өнөөгийн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал болсноосоо хойш албан тушаалаа урвуулсан, үндэслэлгүй хө рөнгөжсөн байж болзошгүй үйлдлүүдэд холбогдсон байдаг. Тодруулбал, Д.Тогтохсүрэнгийн оролцоо, хамааралтай байж болзошгүй аж ахуйн нэгж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаанд оролцож, өндөр дүнтэй ашиг олдог байх магадлалтай гэх баримт, мэдээл лийн дагуу хууль сахиулах байгууллагынхан шалгаж буй.
Тэгвэл түүнийг өөр зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдуулан нэмж шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын өгүүлснээр Д.Тогтохсүрэнг холбогдуулан одоо шалгаж буй дээрх хоёр зүйл заалт дээр нэмээд Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн улс төрд нөлөө бүхий этгээд онц их хэмжээний хээл хахууль авсан гэх зүйл заалтын дагуу яллагдагчаар тооцсон аж. Мөрдөн шал гах ажиллагааны явцад гэрээс нь нэлээд их хэмжээний бэлэн мөнгө хураа сан бөгөөд эх үүсвэрийг нь шалгах явцад хятадуудаас гаралтай нь батлагдаж буй сурагтай. Өөрөөр хэлбэл, хятадууд 400 сая гаруй төгрөг өгснөөс тодор хой хэмжээнийх нь Д.Тогтохсүрэнд хээл хахууль болж очсон гэнэ.