Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч А.Бямбадорж, “Хүннү хотын хөгжлийн корпорац”-ын инженер Б.Мөнхсайхан нарын гэр, албан өрөөнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн мягмар гарагт нэгжлэг хийлээ. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хү рээнд дээрх хоёр хүнийг 48 цагийн хугацаанд албадан саатуулаад байна.
Засгийн газрын 2024 оны аравдугаар сарын 2-ны 114 дүгээр тогтоолоор нийслэл болон Төв аймгийн өмчийн оролцоотой “Хүннү хотын хөгжлийн корпорац” ХХК-ийг байгуулсан. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрлах, 150 000 хүн амыг суурьшуулах, 80 000 орчим ажлын байр шинээр бий болгох зорилго, төлөвлөгөөтэй эл аж ахуйн нэгжийн инженер Б.Мөнхсайхан нь А.Бямбадоржтой хамтарч бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаж буй юм. Тэд хууч наар МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газарт улсын байцаагч зэрэг эрх бүхий албан тушаал хашиж байхдаа аж ахуйн нэгжийн удирдлагаас хясан боогдуулах замаар хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан аж.
Г.Орчлон