Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Богд хан уулын дархан цаазат газар, Нүхтийн аманд буга төмөр хашаанд сүлбүүлэн үхсэн тохиолдол өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүнтэй холбогдуулан Бай галь орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-наас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний та лаар өчигдөр мэдээлэл өглөө.
БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир “Богд хан уулын дархан цаазат газарт стандартын шаардлага хангаагүй төмөр хашаа барьсан компанид 30 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Тус компанийн га зар ашиглалтын талбайн хэмжээг өмнө нь хэсэгчлэн цуцалж байсан. Харин өнөөдөр газар ашиглах эрхийг нь бүрэн цуцаллаа. Мөн 1000 орчим метр хашааг алба дан буулгав. Нэг ам метр хашаа буулгах зардал 20 мянган төгрөг байдаг. Нийт 20 сая төгрөгийн зардал гарсан. Цаашид газ рын төлбөрөө төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлнэ. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол зөвшөөрөл тэй газрыг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэлээ.
Харин БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Хашаанд нь буга сүлбүүлж үхсэн хэрэгт холбогдсон “Эй жи жи эс” компанийн газар ашиглах эрхийг цуцалсан. Богд хан уулын нутаг дэвсгэрт нийт 17 буга үрэгд сэн бөгөөд тэдгээрийн хоёр нь тусгай хамгаалалттай хилийн бүсийн дотор эрсэдсэн байна. Нэг бугын үнэлгээ 12 сая 700 мянган төгрөг байдаг ч хуулийн этгээдэд 35 сая төгрөгийн торгууль ногдуулдаг. Үе үеийн байгаль орчны сайд нар отоглох зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгож ирсэн. Харин тухайн газарт орон сууц барих зөвшөөрлийг нийслэлээс олгосон байдаг. Хаврын чуулганаар тусгай хамгаалалттай бүсийн дотор үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн асуудлыг цэгц лэх хуулийн төслийг УИХ-д өргөн бари хаар төлөвлөж байна.
Буга уулнаас буух нь идэш тэжээлийн хомсдолтой холбоотой. Өөрөөр хэлбэл, Богд хан уулын экосистем доройтож бай гаагийн илрэл гэж үзэж болно. Түүнчлэн тусгай хамгаалалттай газрын төлбөрөө төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжүүд 14 тэр бум төгрөгийн өр үүсгээд байгаа. Хэрэв уг төлбөрийг барагдуулахгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах, хуулийн байгуулла гад шилжүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна” хэмээв.
Э.Сүйлэн