Францын гэрэл зурагчин, кино найруулагч Хамид Сардар нь “Монгол-Баавгайн хөндий” кино бүтээжээ. Уг бүтээлээрээ Франц улсад энэ сарын 20-28-нд болох баримтат киноны олон улсын “Fipadoc” наадамд оролцох гэж буй аж. Тэрбээр бүтээлээ Хөвсгөл аймгийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтарч туурвисан байна. “Монгол-Баавгайн хөндий”-д монгол хүн, Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтны зохицлын тухай харуулсан ажээ. Киног энэ сарын 25-нд үзэгчдийн хүртээл болгох хуваарьтай гэнэ. Наадмын зохион байгуулагчид бүтээлийг 59 минутаас илүүгүй хугацаатай байлгах шаардлага тавьдгаараа онцлогтой аж.
Бэлтгэсэн Р.Жаргал