Зохиолч, найруулагч П.Золжаргалын “Шар автобус” кино “Тампере” наадмын шилдэгт багтаж, олон улсад нээлтээ хийхээр болжээ. Финланд Улсад 1968 оноос хойш зохион байгуулж буй, Европын нэр хүндтэй эл наадамд өнөө жил 7000 гаруй богино хэмжээний кино өрсөлдсөнөөс шүүгчид 60 бүтээлийг шилдгээр шалгаруулсан аж. “Шар автобус” киног “Амигдала” фильмсийнхэн Монголын урлагийн зөвлөл, түүний дэргэдэх “Улаан гэр” галерей, “Noise art media” нэгдэл, “DeTune” дуу бичлэгийн студи, “Kite Mongolia” компанитай хамтран бүтээжээ. Гол дүрд нь баримтат гэрэл зурагчин А.Агнууш, жүжигчин Г.Бямбажаргал нар тоглосон байна.
Бэлтгэсэн Н.Буян