Аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл халдан довтолсны хариуд Израил агаарын цохилт өгсөөр байгаа тул Газын зурвасаас гарах бүх гарц хаагдаад байна. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт ХАМАС бүлэглэл Израил руу дайрч, энгийн иргэд, цэргүүдийг барьцаалж, 1400 гаруй хүнийг хөнөөсөн халдлагын хариуд Израилын арми Газын зурвасыг бүсэлж, ус, хоол хүнс, шатахуун түлшний хангамжийг зогсоосон юм.
Израилын тал Газын зурваст агаарын цохилт өгч эхэлснээс хойш Рафах боомтын ойр орчим гурван удаа цохилтод өртсөн байна. Энэ мэт нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо буцах хүсэлт гаргасан есөн монгол иргэнийг Анкара, Абу Даби дахь ЭСЯ-тай хамтран эх оронд нь авчиржээ. Газын зурвасын аюултай байдал хэзээ зогсох нь тодорхойгүй байгаа учраас Израил Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд эх орондоо буцах хүсэлтээ доорх утас, цахим шуудангаар холбогдож гаргана уу.
- ГХЯ-ны +976-83042222,
- Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408,
- Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.